Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
3 сарын 19. 4:313

Дрон үйлдвэрлэгч Хятадын EHang компани “EH216-S” загварын нисгэгчгүй дрон таксиныхаа онлайн худалдааг эхлүүлжээ.

Орон нутгийн цагаар 18-ны өдөр Ройтерс агентлагийн мэдээлснээр, онлайн худалдааны салбартаа Хятаддаа тэргүүлэгч “Таобао” платформ дээр уг загвар нь 2.39 сая юаниар борлуулагдаж эхэлсэн болохыг онцлов.

“EH216-S” нь нисгэгчгүйгээр зорчигч тээвэрлэж, босоо тэнхлэгийн дагуу буюу эгц дээш доош хөөрч, буух чадвартай цахилгаан дрон такси (eVTOL) юм.

Өнгөрсөн жил Хятадын Иргэний Нисэхийн Удирдлагын газраас загварын гэрчилгээ болон нислэгийн аюулгүй байдлын стандарт гэрчилгээгээ авсан уг дрон такси нь 16 сэнс, 16 цахилгаан мотороор тоноглогдсон бөгөөд 120 минутад батарейгаа бүрэн цэнэглэдэг аж. Хоёр зорчигч, 260 килограмм ачааг тээвэрлэн 130 километр цагийн хурдтайгаар 30-40 километрийн зайг 25 минутад туулах хүчин чадалтай.

Компанийн зүгээс аюулгүй байдлын талаар мэдэгдэхдээ “”EH216-S” загвар нь 42 мянга гаруй нислэг үйлдсэн бөгөөд гэмтэл гарсан тохиолдолд яаралтай буух төхөөрөмж болон шүхрээр тоноглогдсон” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
3
0
2
1
0
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
202.9.46.185
   /
3 сарын 21. 0:32

Manai utaagui zuuh yu bolj bna?

Сосорбарам
202.55.188.94
   /
3 сарын 21. 21:00

Санаа зоволтгүй монгол инженерүүдийн зохион бүтээсэн утаагүй цахилгаан халаагуур үйлдв
эрлэгдэж эхэлсэн

0 0
Gan
219.240.247.226
   /
3 сарын 20. 4:44

Goy yumaa. Taksi duudaad utaanaas deeguur yavbal kk

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01