АНУ: Huawei Хятадын засгийн газраас 30 тэрбум ам.долларын татаас авч хагас дамжуулагчийн нууц үйлдвэр байгуулж байна
2023, 8 сарын 25. 7:431

АНУ-ын засгийн газрын хар жагсаалтад багтсан Хятадын мэдээлэл технологийн Huawei компани засгийн газрын татаасаар нууцаар хагас дамжуулагч үйлдвэрлэх байгууламж барьж байгаа гэх мэдээлэл гарах болжээ.

Bloomberg мэдээллийн агентлаг АНУ-ын Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдэгдлийг иш татан орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр “Huawei компани өнгөрсөн жилээс эхлэн хагас дамжуулагчаа өөрсдөө үйлдвэрлэхээр оролдож байна" хэмээн онцлов.

Тус компани нь Хятадын засгийн газар болон Шэньжэнь хотын захиргаанаас 30 орчим тэрбум ам.долларын татаас авч байгаа гэж АНУ-ын Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нийгэмлэг мэдэгдсэн байна. Энэ нь өндөр технологийн тоног төхөөрөмжийн экспортод тавьсан АНУ-ын хориг арга хэмжээнээс бултан гарч, хагас дамжуулагчийн салбарт бие даан үйлдвэрлэл эрхлэхийг эрмэлзэж буйн илрэл юм.

Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдээлснээр, Huawei компани нь саяхан хагас дамжуулагчийн хоёр ч үйлдвэр худалдаж авсны дээр шинээр гурван үйлдвэр барьж байна хэмээн дурдав. Сонирхуулж хэлэхэд Huawei-гийн засгийн газраас авсан татаасын хэмжээ нь АНУ-ын “Хагас дамжуулагчийг дэмжих тухай хууль”-ийн төсөвтэй бараг ижил байгаа юм.

Түүнчлэн, Хятад улс нь 2030 он гэхэд хагас дамжуулагчийн 23 үйлдвэр шинээр барьж байгуулахад 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр тус улс нь 28-45 нм (нанометр) хагас дамжуулагчийн дэлхийн үйлдвэрлэлийн ихэнх хувийг эзлэх төлөвтэй байгаа талаар уг мэдээнд онцлон тэмдэглэв.

АНУ-ын Худалдааны яам 2019 онд Huawei компанийг худалдааны хар жагсаалтад оруулсан билээ. Үүний үр дүнд Huawei компани нь бараг бүхий л өндөр технологийн мэдээллийн технологийн салбарт АНУ-ын компаниудтай хамтран ажиллах боломжгүй болсон юм.

Гэсэн хэдий ч тус компани нь гуравдагч компанийн нэрээр хагас дамжуулагч үйлдвэрлэх байгууламж эсвэл хагас дамжуулагч худалдаж авах зэргээр хориг арга хэмжээнээс зайлсхийж байгааг олон шинжээчид дуу нэгтэй хэлдэг. Мөн л энэхүү аргынхаа тусламжтайгаар АНУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагч болон уг салбарын үйлдвэрийг худалдан авсан гэх мэдээ бий.

Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын албаны зүгээс “Huawei, Fujian Jinhua, PXW компаниудад тавьсан хатуу хязгаарлалтаас болж тэд технологио хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд төрөөс дэмжлэг хүсэж, авч буй нь тийм ч гайхах зүйл биш юм. Бид ч экспортын хяналтыг үргэлжлүүлэх бөгөөд 2018 оны 10-р сарын 7-ны өдөр батлагдсан журмын дагуу АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд шаардлагатай тохиолдолд зохих арга хэмжээг авсаар байх болно” хэмээн өгүүлсэн байна.

Тухайн үед Хятадын хагас дамжуулагчийн салбарт АНУ-ын аж ахуй нэгж, компаниуд болон хувь хүмүүсийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах экспортын хяналтын арга хэмжээг тус улсын засгийн газар хэрэгжүүлэхээр тохиролцож байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
202.9.46.171
   /
2023, 8 сарын 25. 8:23

Бүх зүйл АНУ-аас хамаарна тэдний заавраар явагдана гэсэн хоосон бодол хүслээсээ салах болж дээ. БРИКС гэсэн нэгэн эдийн засаг улс төрийн нэгэн систем бий болж байна даа. Дэлхий ертөнц нэг туйлт тогтолцооноос салж эхэллээ. Монголчууд ч гэсэн АНУ барууны орнууд шүтсэн сэтгэлгээний төөрөгдлөө эргэн хармаарсан даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35