PUMA брэнд Израилийн хөлбөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэхээ зогсоохоор шийджээ
2023, 12 сарын 13. 17:180

Спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Германы PUMA брэнд Израилийн хөлбөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэхээ зогсоох шийдвэр гаргажээ.

Financial Times сонины орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр, PUMA брэндийн зүгээс 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Израилийн хөлбөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэх ажлыг зогсоохоор шийдсэн талаар онцлов.

Тус компани энэхүү шийдвэрийнхээ талаар аль жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн хэмээн тайлбарлаж байгаа ч Израиль улс Хамас бүлэглэлтэй хийж буй дайны улмаас дэлхий нийтээр бойкот зарлах магадлал нэмэгдэж байгаад санаа зовсондоо ийм үйлдэл хийж байна гэх шинжээчид олон байна. Financial Times сонины мэдээлснээр PUMA компани Израилийн хөл бөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэхээ зогсоож байгаагаас гадна ирэх жилээс тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг үйлдвэрлэхгүй байхаар шийджээ.

PUMA брэнд нь 2018 онд Израилийн шигшээ багтай гэрээ байгуулснаас хойш Палестиныг дэмжигч бүлгүүдийн зүгээс бойкотлох асуудал хөндөгдсөөр ирсэн юм.

Мөн өдөр Палестиныг дэмжигч BDS бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Бид PUMA компаниас Израилийн хөлбөмбөгийн шигшээ багийг ивээн тэтгэх ажлаасаа татгалзахыг хүссээр ирсэн. Тус компани бойкотод өртөхөөс эмээхдээ ийм хариу үйлдэл үзүүлж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Үнэн хэрэгтээ барууны орнууд дахь PUMA-гийн салбар дэлгүүрүүд сүүлийн үед дайныг эсэргүүцсэн жагсаалын үеэр Палестиныг дэмжигч бүлэглэлийн бай болох нь ихэссэн байна.

Түүнчлэн PUMA компанийн хувьд маркетингийн ашиг орлого багатай Израилийн шигшээ багийг яаравчлан орхиж байгаа нь бусад орны шигшээ багийн ивээн тэтгэгч болох стратегийн нэгэн хэлбэр гэсэн тайлбарыг ч шинжээчид хийж буйг Financial Times сонин онцлов.

Тухайлбал өнгөрсөн жил олон улсад алдартай Италийн шигшээ багийг ивээн тэтгэх эрхээ өрсөлдөгч брэндэд алдсан тус компанийн хувьд бусад алдартай багуудад анхаарлаа хандуулах боломжийг олгож байж мэдэх юм.

Израилийн хөлбөмбөгийн шигшээ баг 1970 оны Мексикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) ганц ч гоол хийж чадалгүй хэсгээсээ хасагдсанаас хойш олон улсын тавцанд олны анхаарлын төвд ороогүй. Нэмж дурдахад Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн чансаанд ердөө 75-д бичигдэж байгаа бөгөөд 9.7 сая хүн амтай тус улсын хэмжээнд шигшээ багийн өмсгөлийн худалдан авалт төдийлөн сайнгүй байдаг аж.

PUMA ирэх онд Израилиар тогтохгүй Сербийн шигшээ багийг ивээн тэтгэх ажлаа дуусгавар болгохоор төлөвлөж байгаа бөгөөд оронд нь хүчирхэг шигшээ багтай хамтран ажиллахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ, тус компани нь өнгөрсөн онд 8.4 тэрбум еврогийн борлуулалт хийсэн нь 2018 онтой харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болж байв. Израилийн шигшээ багийг ивээн тэтгэхээ зогсоож буй энэ удаагийн шийдвэрийн талаар PUMA болон Израилийн Хөлбөмбөгийн холбоо хоёулаа тайлбар хийхээс татгалзсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01