Z үеийн ажилтнуудаа илүү сайн таних нь
9 сарын 14. 19:430

Хөдөлмөрийн зах зээлд Z үеийн залуус хүч түрэн орж ирэхийн хэрээр ажил олгогчид тэдэнтэй хэрхэн харилцах аргаа олохгүй тэвдэх нь ихсэж буй энэ үед HR Dive хүний нөөцийн веб хуудаснаас тэдэнтэй харилцах аргуудаас зөвлөжээ.

Z үеийн залуусын хувьд хөдөлмөрийн зах зээлд нэг орон тоондоо удаан тогтдоггүй ч энэ нь тэд тогтворгүй хүмүүс гэсэн үг биш харин ур чадвараа хөгжүүлж, өөрсдийгөө сорих дуртайн илрэл болдог юм. Тэд өндөр амбицтай бөгөөд өөрсдийн үнэ цэнийг мэддэг тул хэзээ, хаана байх хэрэгтэйгээ маш тод тодорхойлсон байдаг.

Улмаар Z үеийн залуусын хувьд ажил хэргийн хүрээнд нийтлэг 3 зорилготой байдаг нь ажил-амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалах, өөрсдийн бизнесийг эхлүүлэх, амжилтад хүрч, олон нийтэд танигдах юм.

Тэгвэл Z үеийн ажилтнуудыг юу урам зоригоор тэтгэдэг вэ? Судалгаагаар тэднийг урам зоригоор тэтгэдэг хамгийн нөлөө бүхий хүчин зүйл нь хувь хүнийг хөгжил, амбиц, өөрсдийгөө батлан харуулах явдал, гэр бүлийн хариуцлага гэсэн дүгнэлт гарсан байна. Тэдний хувьд ажил-амьдралын тэнцвэртэй байдал, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, хамтран ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байх, утга учиртай ажил хийж, өөрсдийн карьерыг хөгжүүлэх нь цалингаас ч илүү нэн тэргүүний асуудал юм.

Тэгвэл энэ үеийн залуус ямар шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгдөг вэ? Дээр дурдсан зүйлс тэдний хувьд нэн тэргүүний асуудал ч, тэдэнд мөнгө чухал биш гэсэн үг биш. Энэ үеийн залуусын 70 орчим хувь нь ажлын байраа хадгалан үлдэхэд цалинг чухалчлан хардаг. Харин ажлаас гарахад нөлөөлдөг хүчин зүйл нь илүү цагаар ажиллах, үнэ цэн дээр огтлолцохгүй байх, ажлаас болж аз жаргалгүй болох, бага цалинтай байх хийгээд удирдан чиглүүлэхдээ сул дарга эсхүл удирдлагатай байх зэрэг ажээ.

Мөн судалгаагаар тэднийг ажлаас гарахад нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь ажлын орчин нөхцөл хов живээр дүүрэн байх, өөрийгөө хөгжүүлэх боломж дутмаг байх, ажил-амьдралын тэнцвэргүй байх гэнэ. Улмаар энэ үеийн залуусын 75 хувь нь дараагийн ажлаа ч олоогүй байж ажлаасаа гардаг ажээ.


Эх сурвалж: HR Dive

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хэвлэл мэдээллийн салбарын “магнат” Руперт Мердок албан тушаалаа өөрийн ууган хүүд шилжүүлэн өгөхөөр болжээ
2023-9-22 10:15
Япон: Харилцаа холбооны салбар дахь ажиллах хүчний дутагдлаа дунд насныхныг 2 жилийн сургалтанд хамруулснаар шийднэ
2023-9-22 3:09
АНУ: Ажилгүйдлийн тэтгэмж горилогчдын тоо сүүлийн 8 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ
2023-9-22 2:24
Холливудын студиүд зохиолч нартай зөвшилцөлд хүрч, удаан үргэлжилсэн ажил хаялт зогсох найдварыг төрүүлж байна
02023-9-21 22:53
Neuralink компани тархины суулгацын туршилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэлжээ
2023-9-21 18:44
Франц: iPhone 15 ухаалаг утас худалдаанд гарах өдөр Apple Store-н ажилчид ажил хаялт зарлахаар болжээ
2023-9-21 17:07
Польш улс дахь ажилгүйдэл бүх цаг үеийн хамгийн доод түвшинд хүрчээ
2023-9-21 16:13
Ford, General Motors, Stellantis компанийн ажилчид ажил хаялт зарласан явдал нь Тesla-д ашигтай юу?
02023-9-21 8:01
CNN: Баяр наадмын улирал эхэлж буй ч дэлгүүрүүд 2008 оноос хойш хамгийн цөөн нээлттэй ажлын байрыг зарлаж байна
02023-9-20 19:40
Танилц: CNN сувгийн шинэ гүйцэтгэх захирал Марк Томпсон
02023-9-20 17:23