
Японы хүн амын тоо зогсолтгүй буурч байгаатай холбоотойгоор мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь ажиллах хүчний дутагдалд орж буй тус улс нь дунд эргэм насны хүмүүст цахим боловсрол олгож тэднийг харилцаа холбооны салбарын компаниудад дадлага хийх боломжийг бүрдүүлэхээр засгийн газар санаачлага дэвшүүлсэн талаар Nihon Keizai Shimbun cонин мэдээлэв.
Тус мэдээнд дурдсанаар Японы засгийн газрын зүгээс программ хангамжийн инженер, программист мэргэжлээр ажиллах хүсэлтэй 2400 орчим хүнийг ирэх жилээс эхлэн туршилтын журмаар хоёр жилийн хугацаатай мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөж буй гэдгийг онцолжээ.
Энэхүү сургалтанд гучин тав ба түүнээс дээш насны ямар ч хүн хамрагдах боломжтой аж.
Уг сургалтанд хамрагдсан дунд эргэм насныхныг зургаан сар хүртэлх хугацаагаар дадлагажуулах компанийн тоо ойролцоогоор 60 орчим байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж: YTN
Энд нэг алдаа байх шиг байна. 日本経済新聞 энэ сонингоос мэдээллийг иш татсан байна гэж ойлголоо. Гэхдээ 日本経済 энэ сонингийн нэр нь, харин 新聞 (шинбун) гэдэг нь сонин шүү дээ. Латинаар галиглаж бичвэл shimbun гэж биш shinbun гэж бичнэ. Дуудлага бол өөр байж болно. Тэгэхээр 2 удаа сонин гэдэг үг орчихоод байна л гэсэн санаа