Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын ерөнхий нарийн бичиг: Эрчим хүчний эрэлт нэмэгдэхтэй зэрэгцэн газрын тосны үнэ өссөөр байх болно
2023, 10 сарын 3. 15:280

Мягмар гарагт Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын ерөнхий нарийн бичиг Хайтам Аль Гаисын BBC сувагт хандан хэлснээр олон улсад эрчим хүчний эрэлт нэмэгдэх тусам газрын тосны үнэ өссөөр байх болно гэжээ.

Түүний хэлсэн дагуу олон улсын зах зээлд газрын тосны эрэлт өдөрт 2.4 сая баррелиар өсөж байгаа ч Саудын Араб болон ОХУ газрын тосны үнийг нэмэгдүүлэхийн тулд сайн дураараа олборлолтоо бууруулах шийдвэр гаргаад байгаа билээ.

Үйл явдлын хүрээнд ноён Аль Гаисын хэлснээр, “Энэ бол ОХУ болон Саудын Арабын зүгээс бие даан гаргасан шийдвэр. Олборлолтыг хэдий хэр хугацаанд танах нь тодорхойгүй байгаагаас үзвэл энэ шийдвэрийг “урьдчилан сэргийлэх” шинжтэй шийдвэр гэж тодорхойлж болно” гэжээ.

Мягмар гараг гэхэд олон улсын зах зээлд Брент Крюдийн нэг баррель газрын тосны үнэ 95 ам.долларт хүрээд байгаа юм. Гэвч улс орнуудын олборлолтоо танах шийдвэрээс үүдэн нэг баррель газрын тосны үнэ 100 ам.долларт хүрэх нь цаг хугацааны асуудал болоод байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35