ХБНГУ: Экспортын хэмжээ хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ
2023, 10 сарын 8. 0:530

ХБНГУ-ын экспортын хэмжээ өнгөрөгч наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.8 хувиар буураад зогсохгүй хоёр сар дараалан агшсан үзүүлэлттэй гарав.

Германы Үндэсний статистикийн хорооны орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр өнгөрөгч наймдугаар сард экспортын хэмжээ 127.9 тэрбум еврод хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус буурсан үзүүлэлт болохыг онцолжээ. Өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлт нь зах зээлийн таамаглаж байснаас гурав дахин их байгаа нь ихээхэн анхаарал татаж буй юм.

Германы Холбооны Худалдааны Танхимын гадаад харилцааны дарга Фолькер Триер Handelsblatt сонинд өгсөн ярилцлагадаа “Германы гадаад эдийн засаг намагт шигдсэнээс өөрцгүй байна. Нэгэн цагт Германы эдийн засгийн аюулгүй байдлын тулгуур байсан гадаад худалдаа ганхаж байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн тус улсын экспорт өнгөрөгч долдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан юм. Энэ он гарсаар дөрөв болон тавдугаар сард 1.4, 3.4 хувиар тус тус агшсан үзүүлэлттэй гарч байв. Харин энэ оны эхний найман сарын байдлаар нийт экспортын хэмжээ 1.049 их наяд еврод хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар өссөн байна.

Харин тус улс өнгөрөгч наймдугаар сард 111.4 тэрбум еврогийн импорт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16.8 хувиар огцом буурсан үзүүлэлт болов. Энэ нь зах зээлийн хүлээлт болох 0.5 хувиас хэд дахин давсан юм. ING-ийн ахлах эдийн засагч Карстен Бжески “Германы эдийн засаг гуравдугаар улиралд уналтад орох магадлал өндөр хэвээр байна. Германы гадаад худалдааны салбар хөгжил цэцэглэлтийн хүчирхэг хөдөлгүүр хэмээн үнэлэгддэг байсан бол өдгөө тормоз болсон гэхэд хилсдэхгүй болжээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35