Galaxy S24-ийн борлуулалт нэг саяас давжээ
2 сарын 28. 12:250

Өмнөд Солонгост Samsung Electronics компанийн Galaxy S цувралын хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утаснууд худалдаанд гарснаас хойш ердөө 28 хоногийн дотор нэг сая ширхэг борлогджээ.

Нэгдүгээр сарын 16-нд олон нийтэд танилцуулсан Galaxy S24 цувралын гар утаснуудын борлуулалт мягмар гарагт нэг саяд хүрснээр 2017 онд гарсан Galaxy S8 цувралын тогтоосон дээд амжилтыг ес хоногоор ахиуллаа гэж Samsung Electronics мэдээллээ.

Энэхүү үзүүлэлтэд өмнөх Galaxy S23 цувралынхаас гурван долоо хоногийн өмнө хүрсэн боловч 2019 онд гаргасан Galaxy Note 10 ухаалаг гар утасныхаас гурван хоногоор хоцорсон гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Хамгийн үнэтэй S24 Ultra загвар нь нийт борлуулалтын 55 хувийг бүрдүүлсэн бол арай хямд үнэтэй Galaxy S24 Plus болон Galaxy S24 үлдсэн хувийг нь эзэлсэн байна.

Galaxy S24 цуврал нь Samsung Electronics-ийн хиймэл оюун ухаан бүхий анхны ухаалаг гар утас бөгөөд утсаар ярих үед шууд орчуулах функцтэйгээс гадна камерын үзүүлэлтүүдийг сайжруулжээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03