Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар огцорчээ
3 сарын 21. 12:190

Ирландын Ерөнхий сайд Лео Варадкар албан тушаалаасаа огцорч буйгаа гэнэт мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 20-ны лхагва гарагт гаргасан огцрох шийдвэрээ тэрбээр “хувийн болон улс төрийн шалтгаанаар гаргасан" гэдгийг хэлжээ. Өдгөө 45 настай Лео Варадкар мөн эрх баригч либерал-консерватив "Фине гэл" намын даргаас огцорсон байна.

Засгийн газрын тэргүүний албан тушаалд Варадкарыг залгамжлах хүн энэ онд гуравдугаар сарын 31-нд тэмдэглэх Улаан өндөгний баярын дараа тодрох төлөвтэй байна. Уг албан тушаалд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүмүүс бол Төсвийн зарлагын сайд Паскал Донохью, Боловсролын сайд Саймон Харрис нар юм. Харин Ирландын Гадаад хэргийн сайд асан, одоо Худалдааны сайдын албыг хашиж буй Саймон Коувен Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгджээ.

Ирландад Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэж, ирланд гаралтай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Вашингтонд уламжлалт уулзалт хийснийхээ дараахан Лео Варадкар огцрох шийдвэр гаргасан нь эрх баригч эвсэл дэх түүний хамтран зүтгэгчид төдийгүй улс төрийн хүрээнийхний хувьд гэнэтийн үйл явдал боллоо. Харин либерал-консерватив “Фианна Фойл” нам "Фине гэл" ба Ногоон намтай хамтран байгуулсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллана гэдгийг Ирландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Михол Мартин мэдэгджээ. Тэрбээр “Фианна Фойл” намын гишүүн юм.

Лео Варадкар сүүлийн долоон жил Ирландын Ерөнхий сайдын албыг хашжээ. Тус улсын парламентын ээлжит сонгууль 2025 оны хавар болох ёстой. Ижил хүйстэн гэдгээ нууцалдаггүй Варадкар огцрох мэдэгдэл хийх үеэрээ "Ирланд улсыг илүү орчин үеийн, илүү тэгш эрхтэй болгоход өөрийн хувь нэмрийг оруулсандаа бахархаж байна" гэж онцолжээ.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35