Газпром өвлийн улиралд Унгар улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлнэ
2023, 10 сарын 23. 18:380

Даваа гарагт Газпром компанийн Удирдлагын хорооны дарга Алексей Миллер Россия-1 сувгийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлэгт оролцжээ. Нэвтрүүлгийн хүрээнд тэрээр Газпром компанийн ойрын төлөвлөгөөний тухай өгүүлсэн байна.

Түүний хэлснээр, “Унгарын зах зээлд гаргах байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх талаар авч үзсэн. Энэ онд бид тус улсад нийт 1.3 тэрбум шоо метр байгалийн хийг нэмэлтээр нийлүүлээд байгаа. Үүнээс гадна бид намар-өвлийн улиралд Унгар улсад нийлүүлэх байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн” гэжээ.

Ноён Миллерийг тийн мэдэгдэхийн өмнө Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийяртогийн зүгээс ОХУ-аас татаж буй байгалийн хийн импортод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд байсан билээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18