DreamWorks студи зардлаа танах зорилгоор 70 орчим ажилтнаа цомхотгохоор шийджээ
2023, 10 сарын 9. 14:460

Холливудын хүүхэлдэйн кино бүтээгч DreamWorks студи 70 орчим ажилтнаа цомхотгохоор болсон тухай Америкийн энтертайнмент салбарын Deadline and Variety сайт орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлэв.

DreamWorks студийн хэвлэлийн төлөөлөгч ийнхүү цомхотгол хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “компанийн зардлыг танах төлөвлөгөөний нэг хэсэг” хэмээн дурдсан байна.

Энэ удаагийн цомхотголд өртөж буй ажилчид нь нийт ажиллагсдын 4 орчим хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн уг цомхотгол нь үйл ажиллагаа болон телевиз хариуцсан хэлтэс, технологийн хэлтэс зэргийг хамарч буй талаар компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал, цаашлаад үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж буй явдал, Холливудын зохиолч, жүжигчдийн үйлдвэрчний эвлэлийн ажил хаялт зэргээс шалтгаалан менежментийн хувьд хүндрэлтэй асуудал үүсч буйтай холбоотойгоор ийнхүү цомхотгол хийхээс аргагүй байгаагаа мөн онцлон тэмдэглэв.

Тус студи нь 2021 онд “Boss Baby 2" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног толилуулснаас хойш тун чимээгүй байгаа билээ.

Хүүхэлдэйн киноны салбарын мэдээ мэдээллээр дагнан ажилладаг Cartoon Brew-ийн мэдээлснээр DreamWorks студи зардлаа бууруулах зорилгоор гадны студиудтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй нь цомхотгол хийх бас нэгэн шалтгаан болж буй хэмээн өгүүлсэн байна. Тэд цаашдын бүтээл, анимэйшнүүдийг бүхэлд нь дотооддоо үйлдвэрлэхээс татгалзаж байгаа аж.

DreamWorks студи нь ирэх сарын 17-ны өдөр нээлтээ хийх "Троллууд" цувралын гурав дахь анги болох "Троллууд Хамтдаа" киногоороо их урлагтаа эргэн ирж буйгаа зарлах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01