Хаити: Улаан Загалмай нийгэмлэгээс ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэхийн тулд зэвсэгт бүлэглэлүүдтэй харилцах хэрэгцээ шаардлага үүсжээ
2023, 10 сарын 12. 20:550

Хаити улс дахь зэвсэгт хүчирхийлэл аюултай түвшинд хүрснээр тус улсад үйл ажиллагаа явуулж буй Олон улсын Улаан Загалмай нийгэмлэгийн ажилтнууд ард иргэдэд тусламж хүргэхийн тулд зэвсэгт бүлэглэлүүдтэй харилцах хэрэгцээ шаардлага тулгарах болжээ. Энэ талаар тус нийгэмлэгийн ерөнхий захирал Роберт Мардини BBC сувагт мэдээлсэн байна.

Хаити улсын нутаг дэвсгэрт өдгөө нийт 300 орчим зэвсэгт бүлэглэл идэвхтэй байгаа бөгөөд улсын нийслэл Порт-ау-Принц хотын 80 хувь нь зэвсэгт бүлэглэлүүдийн эрхшээлд байгаа юм. Улмаар зэвсэгт хүчирхийлэл газар авахын хэрээр тус улс дахь эмнэлгийн байгууламжуудын ихэнх нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ажээ.

Үйл явдлын хүрээнд ноён Роберт Мардинигийн хэлснээр, “Би хувьдаа Олон улсын Улаан Загалмай нийгэмлэгт 27 жил ажиллаж байна. Ийм аймшигтай нөхцөл байдлыг үнэхээр цөөн үзсэн. Улс нь дотооддоо ийм их хүчирхийлэлтэй байхад ард иргэд үргэлжид “Хэн хаанаас хэнийг хулгайлах бол?”, “Дараагийн мөргөлдөөн хэзээ болох бол?” гэх айдас дунд амьдарч байдаг. Энд 5 сая гаруй хүн хүмүүнлэгийн тусламж хүлээж байхад бид Хаити улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлэх нь ёс зүйн хийгээд хариуцлагын асуудал” гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35