Пакистаны Ерөнхий сайд асан И.Хан-д 10 жилийн хорих ял оноожээ
1 сарын 31. 12:480

Пакистаны шүүх Ерөнхий сайд асан Имран Хан-д төрийн нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял оноолоо.

И.Хан 2018-2022 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард түүнийг авлигын хэргээр буруутгаж баривчилсан байна. Дараа нь албаны нууцыг задруулсан хэрэгт буруутгажээ.

Пакистаны хэвлэлүүдэд мэдээлснээр, шүүхийн шийдвэр мягмар гарагт гарсан бөгөөд И.Ханы ойрын туслах, Гадаад хэргийн сайд асан Шах Мехмуд Курешид мөн 10 жилийн хорих ял оноосон байна. Шүүхийн шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Гэхдээ И.Ханы өмгөөлөгчид давж заалдах гэж байгаа бололтой.

Шүүхийн шийдвэр ирэх хоёрдугаар сарын 8-ны өдөр товлогдсон бүх нийтийн сонгуулийн өмнө гарч байна. И.Хан крикетийн од тамирчин байсан бөгөөд түүний “Шударга ёсны төлөөх хөдөлгөөн” нам залуучуудын дунд нэлээд нэр хүндтэй.

И.Хан-д хорих ял оноосон нь ирэх таван жилд сонгуульд нэр дэвшихэд нь түүнд болон түүний туслахад ихээхэн хүндрэл учруулна гэж Пакистаны хэвлэлүүдэд бичиж байна. Харин И.Ханы дэмжигчдийн хувьд, шүүхийн шийдвэрийг сонгуулийн кампанит ажилд саад учруулах гэсэн оролдлого хэмээн эсэргүүцжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03