Хамас бүлэглэлийн дээд командлагчдын нэг Айман Нофаль Израилийн талын агаарын довтолгоонд өртөж амиа алджээ
2023, 10 сарын 18. 4:070

Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдсэнээр Палестины улс төрийн Хамас зэвсэгт бүлэглэлийн дээд командлагчдын нэг Айман Нофаль Израилийн армийн агаарын довтолгоонд өртөж амь насаа алдсан талаар онцолжээ.

Хамас бүлэглэлийн “Аль-Кассам” нэртэй цэргийн бригадын мөн өдөр хийсэн мэдэгдэлд “Абу Ахмед нэрээр алдаршсан Нофаль өнөөдөр Газын зурвасын төв дэх Аль-Бурейзи хуаранд Израилийн армийн агаарын цохилтод өртөн амь үрэгдлээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тэрээр “Аль-Кассам” бригадын төв командлагч төдийгүй Хамас бүлэглэлийн цэргийн хорооны гишүүн байсан хэмээн Франс Пресс агентлаг мөн дурджээ. Гэвч Израилийн батлан хамгаалах салбарынхан Нофаль нас барсан эсэх нь үнэн болохыг хараахан тодорхой болгоогүй байна хэмээн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Түүнчлэн Израилийн орон нутгийн өдөр тутмын Харитз сонинд Хамас бүлэглэлийн улс төрийн удирдагч Исмаил Ханиегийн гэр бүлийн гурван гишүүн Израилийн армийн Газын зурваст хийсэн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн болохыг дурдсан байна.

Ливаны өмнөд хэсэгт орших Израилийн хилийн бүсэд өнгөрөгч 7-ны өдөр дайн дэгдсэнээс хойш Хамас бүлэглэлийн холбоотон Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэл болох Хезболла болон Израилийн армийн цэргүүдийн хооронд үе үе тулалдаан үргэлжилсээр байгаа юм.

Энэ өдөр Хезболла бүлэглэл мөн Израилийн армийн танкийг онилсон пуужингийн довтолгоо хийсэн гэдгээ зарласан бөгөөд Израилийн арми Ливаны талаас нэвтэрч орох гэж байсан дөрвөн зэвсэгт этгээдийг мөн устгасан хэмээн мэдэгдэв.

Тэрчлэн 13-ны өдөр, Ливаны өмнөд хэсэгт орших Аль-Ма аль-Шааб тосгоны орчимд сурвалжлага хийж байсан сэтгүүлчид Израилийн армийн халдлагад өртөж, Ройтерс агентлагийн нэг сурвалжлагч амиа алдаж, зургаан хүн шархадсан талаар тус агентлаг мэдээлсэн юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35