Дахин боловсруулсан хуванцараас хэдэн зуугаар тоологдох хорт бодис илэрчээ
2023, 11 сарын 13. 23:580

Хаягдал хуванцарыг дахин боловсруулан гаргаж авсан хуванцараас хэдэн зуун химийн хорт бодис илэрcэн нь судалгаагаар тогтоогджээ.

Саяхан Шведийн Готенбургийн их сургуулийн профессор Бетани Алмротоор ахлуулсан олон улсын судалгааны баг Энэтхэг, Малайз, Тайланд, Камерун, Танзани, Нигер, Аргентин зэрэг хөгжиж буй 13 орны хуванцар дахин боловсруулах үйлдвэрүүдээс дахин боловсруулсан полиэтилений (PE) 28 үрлэн дээж авч, шинжилгээ хийсэн байна.

Судалгааны багийнхан 11-ний өдөр олон улсын эрдэм шинжилгээний Data in Brief сэтгүүлд "Цуглуулсан дээжүүдэд шинжилгээ хийхэд пестицид, эмийн бодис зэрэг олон зуун химийн хорт бодис илэрсэн” хэмээн цохон тэмдэглэжээ.

Судалгаагаар дахин боловсруулсан хуванцар нь шинжилгээ хийх боломжтой нийт 491 химийн хорт нэгдлүүдийг агуулдаг болох нь батлагдсан. Хамгийн хоруу чанартай пестицид, биоцид хамгийн олон тоогоор буюу 162 байсан бол 89 төрлийн эмийн бодис, 65 төрлийн үйлдвэрийн химийн бодис, 45 төрлийн хуванцарын нэмэлт, 21 төрлийн полициклик үнэрт нүүрсустөрөгч (PAH), 12 төрлийн хүнсний нэмэлт бодис, мөн 12 төрлийн полихлорт бифенил зэрэг маш олон төрлийн хортой нэгдлүүд байгааг тогтоосон байна.

Судалгааны багийг ахалсан профессор Алмрот хэлэхдээ, "Хуванцарыг дахин боловсруулах нь хуванцар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга зам хэмээн дэлхий дахинаа тооцогдсоор ирсэн ч хуванцард агуулагдах химийн болон хорт бодисууд нь дахин ашиглах, устгах зэрэг явцыг хүндрүүлээд зогсохгүй дахин боловсруулах явцад ч саад учруулж байна” хэмээн өгүүлэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Олон тооны судалгаагаар эдгээр химийн аюултай бодисууд нь хуванцар дахин боловсруулах явцад задралд орж, хуримтлагддаг болох нь батлагдаад байна. Аюулгүй, дахин ашиглах боломжтой хуванцар гэж харамсалтай нь байхгүй” хэмээн дурджээ. Бүхий л төрлийн хуванцарын найрлагад олон химийн хорт бодис ордог ба хуванцарыг дахин боловсруулах үед бусад химийн бодисууд ч үүсэх тохиолдол олон байдаг тул дахин боловсруулсан хуванцар нь хэрэглээнд тохиромжгүй байдаг аж.

Хуванцарт агуулагдах химийн бодистой холбоотой зохицуулалт дэлхий дахинд бараг байдаггүй болохыг судалгааны баг онцгойлон дурдсан байна. Тэрчлэн хуванцар хог хаягдлыг улс орон дамнуулан худалдаж буй явдал нь асуудлыг улам төвөгтэй болгож байгааг онцлоод “Эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хуванцараас үе шаттайгаар татгалзах хэрэгтэй” гэж мэдэгдэв.

Судалгааны багийнхан "Химийн аюултай бодисууд нь хуванцар дахин боловсруулах салбарт ажилладаг хүмүүс болон хэрэглэгчдэд төдийгүй нийгэм, байгаль орчинд ч эрсдэл учруулж байна. Хаягдал хуванцарыг дахин боловсруулах замаар шийдэхийн оронд химийн аюултай бодисын хэрэглээг хязгаарлах нь нэн тэргүүний зорилт юм” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35