Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Венесуэлийн тариаланчид шатахуунгүйн улмаас ургацаа хаяхаас аргагүйд хүрчээ
2023, 6 сарын 25. 12:300

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Венесуэлийн тариалан эрхлэгчид автомашиндаа хийх шатахуун байхгүйн улмаас ургацаа хаяхаас аргагүйд хүрч байгаа аж. Төрийн өмчит газрын тосны компаниудын менежмент муу, төрийн бодлого алдаатай, шатахуун үйлдвэрлэгч компаниудад техникийн доголдол үүссэн зэрэг шалтгааны улмаас ээлж дараалан үйл ажиллагаагаа зогсоосноос үүдэн тус улсын эрчим хүчний нөөц суларсан гэж шинжээчид дүгнэж байгаа юм.

Орон нутгийн цагаар 20-ны өдөр Венесуэлийн иргэний хөдөлгөөний байгууллага болох Эспасио Публикогийн зүгээс “Бензиний хомсдолыг эсэргүүцсэн хоёр тариалан эрхлэгч саяхан баривчлагдсан ч удалгүй суллагдлаа. Шатахууны хомсдолыг шийдэхийг шаардаж байгаа хүмүүсийг засгийн газар нухчин дарж байна” хэмээн мэдэгдэл гаргажээ.

Тус байгууллага нь мэдэгдэлдээ, 19-ний өдөр Мерида мужийн баруун хэсэгт орших Пуэблоллано хотын нэгэн тариалан эрхлэгч луувангаа хаяж байгаад баригдаж Шударга үнийн тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчлагдсан байна. Учир нь түүнд автомашиндаа хийх шатахуун олдоогүйн улмаас хурааж авсан луувангаа борлуулагч руу хүргэж чадалгүй ийнхүү хаяхаас аргагүй байдалд хүрсэн. Харин маргааш нь Трухильо мужийн Карасе хотод шатахууны хомсдолын улмаас тээвэрлэх боломжгүй болсон их хэмжээний улаан лоолийг гол руу хаясан хэргээр нэгэн иргэнийг баривчилж мэдүүлэг авсныхаа дараа суллажээ.

Эспасио Публико байгууллагын зүгээс засгийн газар 2020 онд ч шатахууны хүрэлцээгүй байдлыг шүүмжилсэн иргэдийг шалгаж баривчилж байсан ба өнөөдөр ч үүнтэй төстэй үйлдлүүдийг гаргаж байна хэмээн шүүмжилсэн байна. Тэд “Шатахууны асуудал үргэлжилсээр байгаа тул засч залруулахыг шаардаж байгаа иргэдийн амыг таглаж байгаа нь шийдэл биш, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг” хэмээн буруутгав.

Венесуэлийн шатахууны хүрэлцээний асуудал арван жилийн өмнөхтэй харьцуулахад эрс өөрчлөгдөөд байгаа юм. Түүхий газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг Венесуэлд одоогоос 10-аад жилийн өмнө нэг сав түлш авах нь нэг сав цэвэр ус авахаас хямд хэмээн ярьдаг байжээ. Гэвч 2013 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хямрал, төрийн алдаатай бодлогоос болж шатахууны хомсдол нь урхагшсан асуудал болоод байгаа билээ.

Шатахууны хомсдолд нэрвэгдэх гол шалтгаануудын нэг нь Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компани болох Petroleos de Venezuela компанийн буруу менежмент юм. 1976 онд байгуулагдсан тус компани нь 2009 онд борлуулалтаараа дэлхийн 27 том компанийн нэг болтлоо өргөжин тэлсэн хэдий ч хууль бус үйлдэл олноор хийж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байжээ. Цагдаа нар эрчимтэй мөрдөн байцаалт явуулсны үр дүнд тус компанийн удирдлагууд, албан тушаалтнуудыг ар араас нь баривчилсан байна.

Түүнчлэн төрөөс баримталж буй эрчим хүчний бодлого алдаатай байгаа нь ч шатахууны хомсдолд нөлөөлөх гол хүчин зүйл болж буй юм. Учир нь цагтаа газрын тосны олборлолт өдөрт дээд тал нь 3 сая баррельд хүрч байсан хэдий ч түүхий газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цаг тухайд нь хөрөнгө оруулалтыг хийгээгүйн улмаас уг хэмжээ хурдацтай буурчээ. Гэвч Николас Мадурогийн засаг захиргаа нь АНУ-ын засгийн газрын хориг арга хэмжээ нь тус улсын газрын тосны салбарыг уналтад хүргэсэн гэж мэдэгдсээр ирсэн юм.

Эрчим хүчний хангамж суларсан энэ үед шатахуун үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг түр зогсоосон нь шатахууны хомсдолыг улам хурцатгаж байна. Венесуэлийн хамгийн томд тооцогдох Парагуана дахь газрын тос боловсруулах цогцолборын шатахууны үйлдвэр техникийн саатлын улмаас саяхан хаагджээ. Түүнчлэн Венесуэлийн хоёр дахь том хот Маракайбо хотод саяхан их хэмжээний газрын тос нуур руу асгарсан зэрэг газрын тостой холбоотой олон нийтийн санааг зовоосон асуудал олон тохиох болоод байгаа юм.

Эх сурвалж: Kyunghyang

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35