Умард Солонгосын хакерууд өнгөрсөн жил 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэх цахим хөрөнгийг “хулгайлжээ”
2023, 8 сарын 16. 9:040

НҮБ-ын шинжээчдийн зөвлөл өнгөрсөн жил Умард Солонгос 2 их наяд гаруй воноор хэмжигдэх виртуал мөнгөн тэмдэгт хакердсан хэмээн тооцоолсныг Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын хориг арга хэмжээний хорооны шинжээчдийн зөвлөл Аюулгүйн зөвлөлд ирүүлсэн тайландаа “Умард Солонгосын хакерууд өнгөрсөн онд 1.7 тэрбум ам.доллароор хэмжигдэх кибер хулгай хийж, өмнөх дээд амжилтаа эвдсэн” гэх тооцоог гаргажээ.

"Умард Солонгосын хакерууд виртуал валют болон бусад санхүүгийн гүйлгээний хэрэгсэл рүү чиглэсэн халдлагаа олон улсын хэмжээнд амжилттай үргэлжлүүлсээр байгаа" гэж нэмж дурдсан байна.

Тус хороо нь жилдээ хоёр удаа Аюулгүйн зөвлөлд тайлангаа тавьдаг юм.

Шинжээчдийн зөвлөл тайланд дүн шинжилгээ хийхдээ Умард Солонгосын Тагнуулын ерөнхий товчооны харьяа хакерын бүлэглэлүүд “Виртуал валют болон дотоод мэдээллийг хакердахын тулд тэд улам илүү боловсронгуй технологийг ашиглан кибер халдлага үйлдэж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн “Ялангуяа виртуал валют, батлан ​​хамгаалах, эрчим хүч, эрүүл мэндийн салбар дахь гадаадын компаниудыг байгаа болгож байгаагийн дээр олон улсын санхүүгийн системд нэвтэрч, хууль бус санхүүгийн үйл ажиллагаагаа явуулсаар байна” хэмээжээ.

Шинжээчдийн зөвлөлийн зүгээс Умард Солонгос нь өөрсдийн хэрэгжүүлж буй цөмийн зэвсэг болон пуужингийн бүтээн байгуулалтаа санхүүжүүлэхийн тулд криптовалют хулгайлж байгаа хэмээн шүүмжлэв.

Ройтерс агентлаг тус тайлангаас иш татан мэдээлснээр Умард Солонгос энэ онд ч цөмийн зэвсгээ хөгжүүлэхээс гадна цөмийн задралд ашиглагддаг материалыг үргэлжлэн үйлдвэрлэж, цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийг хориглох зорилгоор НҮБ-аас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс маш амжилттай зайлсхийж байна гэж мэдэгджээ.

Эргэн сануулахад Умард Солонгос улс нь цөмийн болон пуужин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа гэдэг шалтгаанаар 2006 оноос хойш НҮБ-ын хориг арга хэмжээнд өртөж байгаа билээ.

Шинжээчдийн зөвлөлийн онцолсноор Умард Солонгос нүүрсийг хууль бусаар экспортолсоор байгаагаас гадна тус улс боловсруулсан газрын тос импортлохын тулд шинээр нэр нь үл мэдэгдэх хөлөг онгоцоор дамжуулах зэргээр хориг арга хэмжээнээс зайлсхийх янз бүрийн арга хэрэглэж байгаа гэх дүгнэлтийг мөн гаргасан байна.

Хэдийгээр тус улс нь ихэнх хилийн боомтуудаа одоог хэр нь нээгээгүй байгаа ч төмөр замын тээврийг дахин сэргээснээр гадаад худалдаа идэвхэжсэн бөгөөд Умард Солонгосоос хууль бус тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн импортлож буй явдлыг үргэлжлүүлэн шалгахаа шинжээчдийн зөвлөл мэдэгдэв.

Түүнчлэн Умард Солонгос цэргийн холбооны хэрэгсэл, сум экспортолж байна гэсэн хардлага байгаа тул НҮБ-ын гишүүн орнуудтай зэвсгийн болон бусад цэргийн тусламжийн худалдаа хийсэн эсэхийг судлахаа энэ үеэр дурдсан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35