“Спэйс Икс” компани лазер холбооны технологио худалдаж эхэлжээ
3 сарын 21. 13:320

Америкийн “Спэйс Икс” компани сансар огторгуйн орон зайд хиймэл дагуулуудын хооронд хурдан холбоо тогтооход ашигладаг лазерын туяаны төхөөрөмжөө бусад компаниудад худалдаж эхэлжээ.

Энэ тухай тус компанийн ерөнхийлөгч Гвинн Шотвелл Вашингтонд болсон хурлын үеэр мэдэгдсэн байна.

Дэлхийн нам тойрог замд “Спэйс Икс”-ийн мянга мянган “Старлинк” хиймэл дагуулууд өөр хоорондоо гэрлийн хурдаар өгөгдөл дамжуулахад лазерын туяаг ашиглаж байгаа бөгөөд лазер холбооны энэхүү технологи нь цөөн тооны суурь станцуудын тусламжтайгаар дэлхий даяараа интернэтэд холбогдох боломжийг олгодог.

Тус компани орлогын эх үүсвэрүүдээ төрөлжүүлэн олшруулах, хөрөнгө их шаарддаг томоохон төслүүдийг санхүүжүүлэхийн тулд шинэ технологио зарахаар шийджээ. Мөн одоогийн "Фалкон 9" пуужингаас нь илүү хямд өртөгтэй боловч илүү их хүчин чадалтай дараагийн үеийн "Старшип" пуужингаа улам боловсронгуй болгон туршиж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35