Саудын Арабын хунтайж: Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулна
2023, 10 сарын 25. 3:010

Ройтерс агентлаг орон нутгийн цагаар 23-ны өдөр Саудын Араб ирэх жилээс эхлэн "Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-ийг жил бүр зохион байгуулна хэмээн мэдээлэв.

Тодруулбал Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман мөн өдөр мэдэгдэл хийх үеэрээ ирэх зунаас эхлэн жил бүр нийслэл Эр-Рияд хотноо Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Энэхүү арга хэмжээнд дэлхийн хамгийн алдартай цахим тоглоомуудыг багтаах бөгөөд Е-Спортын түүхэн дэх хамгийн том хэмжээтэй шагналын сантай байх болно хэмээн тус мэдэгдэлд дурджээ. Харин бусад дэлгэрэнгүй мэдээллийг ирэх оны эхээр олон нийтэд мэдэгдэх аж.

Угсаа залгамжлах хунтайж Мохаммед “Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж буй энэхүү явдал нь цахим тоглоом болон Е-Спортын салбарын дэлхийн төв болох амбицтай Саудын Араб улсын хувьд нэгэн томоохон алхам болж буй юм. Түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, ажлын байр бий болгох зэрэг томоохон зорилго бүхий “Алсын хараа 2030” төлөвлөгөөний хэрэгжилтэд томоохон хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

2017 онд угсаа залгамжлах хунтайж болсон Мохаммед эдийн засгийг төрөлжүүлэх “Алсын хараа 2030" төлөвлөгөөг гаргасан бөгөад уг төлөвлөгөөнийхөө хүрээнд газрын тосны үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх хувь хэмжээг бууруулахаас гадна Саудын Арабыг аялал жуулчлал, бизнесийн төв болгоход анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн юм. Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Саудын Араб улсын зүгээс өмнө нь танилцуулж байсан “Үндэсний цахим тоглоом болон Е-Спортын стратеги”-ийн нэг хэсэг хэмээн Персийн булангийн бүс нутгийн өдөр тутмын Arabian News сонин дурдсан байна.

Тус улс нь энэхүү стратегиар дамжуулан 2030 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнд Е-Спортын салбарын оруулах хувь нэмрийг 50 гаруй тэрбум риалд хүргэх зорилт тавиад байгаагаас гадна хамгийн багадаа 39 мянган ажлын байр бий болгохоор зорьж буй аж.

Түүнчлэн тус улс нь өнгөрсөн жилээс эхлэн Саудын Арабын Е-Спортын холбооноос зохион байгуулдаг дэлхийн хамгийн том Е-Спортын тэмцээн болох “Gamers8”-ыг Эр-Рияд хотод зохион байгуулсаар байгаа билээ.

Нэмж дурдахад, Wall Street Journal сонины өнгөрсөн сард мэдээлснээр Саудын Арабын засгийн газар цахим тоглоомын салбарыг хөгжүүлэхийн тулд 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй талаар дурдаж байв.

Хэрэв Саудын Араб жил бүр Е-Спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулбал жуулчдын урсгал улам идэвхжих нь тодорхой хэмээн Аrabian News сонин таамаглажээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35