Марк Закерберг: Threads платформын хэрэглэгчид 50 гаруй хувиар буурсан
2023, 7 сарын 31. 17:580

Баасан гарагт Meta компанийн захирал Марк Закербергийн мэдэгдсэнээр саяхан хэрэглээнд нэвтэрсэн Threads платформ нийт хэрэглэгчийнхээ талаас илүү хувийг алдсан гэжээ.

Зах зээлд Twitter платформтой өрсөлдөх зорилготой хөгжүүлсэн тус платформын хувьд хэрэглээнд нэвтэрсэн даруйдаа 5 хүрэхгүй хоногийн дотор 100 сая хэрэглэгчийг төвлөрүүлээд байсан юм. Тэгвэл баасан гарагт ноён Закербегийн зүгээс энэ тоо эрчимтэй буурч байгааг хүлээн зөвшөөрчээ.

Түүний хэлснээр, “Хэрэв нэг платформ дээр 100 сая гаруй хүн бүртгүүлж, тэд бүгд эсхүл тэдний тал орчим хувь нь платформыг идэвхтэй хэрэглэж байвал гайхалтай хэрэг. Бид хараахан тэр амжилтад хүрээгүй байна” гэсэн юм.

Энэ тухай тэрээр компанийнхаа ажилчдад хандсан уриалгад дурдсан бөгөөд Ройтерс агентлаг анхлан мэдээлжээ.

Ноён Закербергийн тодорхойлсноор хэрэглэгчдийн тоо ийн буурах нь хэвийн үзэгдэл гэсэн юм. Харин хэрэглэгчдийн тоогоо хэрхэн хадгалах тухайд тэр платформын хүрээнд шинэ функц нэмсэн хойно хэрэглэгчдийнхээ тоог хадгалж чадна гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35