2023 оны цалин хөлсний судалгаа гарлаа
2023, 12 сарын 21. 15:153

Зангиа Портал ХХК нь 6 дахь жилдээ цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргаж байна.

Бид 2023 оны цалин хөлсний судалгааг 5 салбар 169 албан тушаалаар боловсруулан zangia.mn сайтдаа байршууллаа. Судалгааг байгууллагын миний самбар хэсгээс авах боломжтой.

Цалин хөлсний судалгаа нь байгууллагуудад зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгодог.

2023 оны судалгаа нь нийтдээ 169 ажлын байрны үндсэн цалин, тогтмол болон тогтмол бус урамшууллын мэдээллийг агуулахаас гадна тухайн жилийн цалингийн өсөлт, бууралт болон ирэх оны чиг хандлагын мэдээллийг багтаасан.

Мөн энэ жилээс ажилтанд цалин хөлснөөс гадна олгож буй нэмэлт боломжуудыг тодорхойлохоор дараах тэтгэмжүүдийг судалгаанд багтаасан.

  • Эрүүл мэндийн үзлэг
  • Уян хатан цагийн хуваарь
  • Нэмэлт тэтгэмж
  • Ажилчдын унаа

2023 оны салбарууд:

  • Барилга
  • Мэдээллийн технологи
  • Уул уурхай
  • Уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт
  • Худалдаа борлуулалт

Мөн өмнө жилүүдийн цалин хөлсний судалгааг Zangia.mn сайт дээрээс үзэх боломжтой юм.

Холбоо барих:

Утас: 70101132, 80010808
Имэйл: batgerel@zangia.mn, info@zangia.mn
Вэб хуудас: www.zangia.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
jawhaa
103.212.118.196
   /
1 сарын 9. 15:23

бүх мэдээлэлийг хаанаас үзэх вэ

Судалгаа
139.5.216.71
   /
2023, 12 сарын 21. 19:19

ТЭгээд энэ судалгааг нь яаж үзэх юм бэ?

sss
103.41.93.149
   /
2023, 12 сарын 23. 22:29

vzex yum alga

0 0
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01