Биньямин Нетаньяху: Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоо хийх төлөвлөгөөгүй байгаа
2023, 10 сарын 31. 19:190

Мягмар гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестины исламист Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоо хийх төлөвлөгөөгүй байгаа гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Сувдан эргийн бөмбөгдөлт хийгээд 9/11-ий террорист халдлагын дараагаар АНУ гал зогсоох тохиролцоо хийхээс татгалзаж байсан шиг аравдугаар сард болсон халдлагын дараагаар Израиль улс Хамас бүлэглэлтэй гал зогсоох тохиролцоо хийхгүй. Израильчуудын хувьд гал зогсоох нь Хамас бүлэглэл хийгээд терроризм, харгислалд бууж өгч буйтай ижил зүйл.

Иран улсын зүгээс Газа дахь Хамас, Ливан дахь Хезболла, Йемен дэх Хутис болон Ойрх Дорнод дахь бусад алан хядагч бүлэглэлүүдийг зэвсэглэж, сургаж, санхүүжүүлж, алан хядлагын тэнхлэгийг бий болгож байна. Хамас хийгээд дээрх тэнхлэгийн гишүүдтэй хийж буй энэ дайнд Израиль улс соёл иргэншлийн дайснуудтай тулалдаж байна. Хэрэв Хамас бүлэглэл хийгээд Иран улсын алан хядлагын тэнхлэг энэ дайнд ялбал, тэдний дараагийн бай нь та бүхэн байх болно” гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35