Carlsberg компанийн гүйцэтгэх захирал: ОХУ бидний бизнесийг хулгайлсан
2023, 11 сарын 2. 19:060

Мягмар гарагт Carlsberg компанийн гүйцэтгэх захирал Жэйкоб Ааруп-Андерсений мэдэгдсэнээр ОХУ тэдний бизнесийг булаасан гэжээ.

Данийн шар айргийн Carlsberg компанийн хувьд өнгөрөгч оноос хойш ОХУ дахь Балтика охин компаниа зарахаар оролдож, эцэст нь бизнесээ худалдах хуулийн этгээд олоход ерөнхийлөгч Владимир Путины зүгээс тэдний хувьцааг түр хураах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, өнгөрөгч онд ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай явуулж эхлэхэд барууны компаниуд тус улсын нутаг дэвсгэрийг орхиж эхлэхэд Carlsberg компани ч ижил шийдвэр гаргаж, ОХУ дахь тэдний бизнесийг худалдан авах хуулийн этгээдийг хайж эхэлсэн бөгөөд энэ оны зургаадугаар сард л тэдний бизнесийг худалдан авах этгээдийг олжээ. Гэвч талууд худалдах, худалдан авах тохиролцоонд хүрснээс хойш нэг сарын дараа ерөнхийлөгч Владимир Путин гэнэтийн тушаал гаргаж, тэдний ОХУ дахь хувьцааг түр хугацаанд хураасан юм.

Улмаар мягмар гарагт тус компанийн гүйцэтгэх захирал ноён Ааруп-Андерсений хэлснээр, “Тэд манай ОХУ дахь бизнесийг хулгайлсан гэх баримтаас булзах газар үгүй. Мөн бид тэднийг эл үйлдлээ хууль ёсны мэтээр харагдуулахад туслахгүй” гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35