CNBC: Гэр бүлээрээ зорчиход хамгийн таатай авиакомпаниудыг жагсаахад Азийн авиакомпаниуд давамгайлжээ
2023, 11 сарын 2. 20:100

Саяхан “The Family Vacation Guide” гэх аяллын талаарх мэдээ мэдээлэл нийтэлдэг веб хуудаснаас гэр бүлээрээ зорчиход хамгийн таатай агаарын тээврийн компаниудыг жагсаажээ.

Жагсаалтын хүрээнд тэд агаарын тээврийн нийт 34 компанийг нэрлэж, зорчигчдоос санал хураасан бөгөөд зорчигчдын зүгээс агаарын тээврийн компаниудыг нийт 8 хүчин зүйлээр үнэлж, хамгийн ихдээ 18 оноо өгөх байжээ. Улмаар жагсаалтыг Азийн агаарын тээврийн компаниуд давамгайлсан байна. Тодруулбал, тус жагсаалтын эхний 11 байрт жагссан агаарын тээврийн компаниудын найм нь Ази тивд бүртгэлтэй байсан юм.

Жагсаалттай дэлгэрэнгүй танилцваас, нэгдүгээр байранд Японы Japan Airlines авиакомпани бичигдсэн байна. Тэд нийт 18 оноо авахаас 15 оноо авчээ. CNBC сувгаас тайлбарласнаас тэд 3 оноог “бага насны хүүхдээ өвөр дээрээ авч зорчих төлбөр”-өөс үүдэн алдсан гэнэ.

Харин тэдний араас Солонгосын Korean Air, Хятадын Hainan Airlines хоёул 14 оноотойгоор хоёр, гуравдугаар байранд бичигдэж, Австралийн Qantas авиакомпани удаалжээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35