Тайланд: Осол аваарт өртсөн гадны жуулчдад 13.500 ам.долларын нөхөн төлбөр олгоно
2 сарын 19. 0:570

Тайланд улс гадаадын жуулчдыг татахын тулд ямарваа нэгэн осолд өртсөн тохиолдолд эмчилгээний зардалд 500.000 бат олгох шийдвэрийг гаргажээ.

Франс Пресс агентлагийн 16-ны өдөр мэдээлснээр, Тайландын Аялал жуулчлал, спортын сайд Судаван Вансупакикосол "Жуулчдын аюулгүй байдлыг хангах” зорилготой уг журам энэ оны 8-р сар гэхэд хэрэгжиж эхлэхийг мэдэгдэв.

Уг журамд тусгаснаар осолд өртсөн гадаадын жуулчдад 500.000 бат буюу 13.500 орчим ам.доллар хүртэлх эмчилгээний зардлыг олгох аж. Цаашлаад нас барсан тохиолдолд 1 сая бат буюу 27.000 орчим ам.долларын нөхөн төлбөр олгох гэнэ. Харин жуулчид өөрсдийн анхаарал болгоомжгүй байдал, хууль бус үйлдлээс болж осолд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй хэмээн тусгажээ.

Сайд Судаван хэлэхдээ, "Тайланд улс аюулгүй, хүн бүрт эрх тэгш ханддаг аялал жуулчлалын бүс гэдгийг олон улсад түгээх зорилготой арга хэмжээ” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Хэрэв осолд өртсөн гадаадын жуулчин эмчилгээний нөхөн төлбөрөө “Тайландад жуулчлагчдын аюулгүй байдлыг хамгаалах нэгдсэн вэб сайт”-аар (tts.go.th) дамжуулан авах боломжтой аж.

Тус улсад ирж буй гадаадын жуулчид, тэр дундаа Европоос ирсэн залуу жуулчдын аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдол сүүлийн үед олноор бүртгэгдэх болсон байна. Тэд ихэвчлэн орон нутгийн эмнэлгүүдэд эмчлүүлэхээр очдог ч даатгалгүйн улмаас асар их хэмжээний эмчилгээний зардал төлөх шаардлагатай болдог аж.

Аялал жуулчлалын салбар бол Тайландын орлогын гол эх үүсвэр билээ. Тодруулбал өнгөрсөн онд Тайландад 28 сая гадаадын иргэн ирсэн нь өмнөх оныхоос 17 саяар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Гэвч энэ нь цар тахал дэгдэхээс өмнөх үе буюу 2019 онд 40 сая жуулчин ирж байсантай харьцуулахад хамаагүй доогуур байгаа юм.

Үүний зэрэгцээ Тайландын засгийн газар энэ онд 35 сая гадаадын жуулчдыг хүлээн авч, аялал жуулчлалын орлогоо 55 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35