Хятадад шинэ жилийн баярын өдрүүдээр 135 сая хүн дотооддоо аялжээ
1 сарын 3. 11:390

2023 оны 12 дугаар сарын 30-аас 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилсэн шинэ жилийн баярын гурав хоногийн амралтаар Хятадын 135 сая дотоодын жуулчин аяллаа гэж Соёл, аялал жуулчлалын яамны мэдээнд дурджээ.

Тус яамны мэдээлснээр энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 155.3 хувиар, 2019 оны түвшнээс 9.4 хувиар өссөн байна.

Шинэ жилийн гурав хоногийн амралтаар дотоодын аялал жуулчлалын орлого 79 тэрбум 730 сая юань буюу 11 тэрбум 270 сая ам.доллар давж, өмнөх оны мөн үеийнхээс 200 гаруй хувиар, 2019 оны амралтын үетэй харьцуулахад 5.6 хувиар нэмэгджээ.

Шинэ жилийн баяраар мөс, цасны аялал жуулчлалыг зорьсон хүмүүсийн тоо өссөн байна. Өвлийн аяллын захиалга өмнөх оны мөн үеэс 126 хувиар нэмэгдэж, Харбин, Чанчунь, Өрөмч, Жанчхүү хотууд мөс, цасны аялалд хамгийн олон жуулчин татсан газар болжээ. Түүнчлэн Гуандун, Жэжян, Шанхай хотуудад мөс, цасны аялал жуулчлал нэмэгдэж байгаа юм. Учир нь эдгээр том хотод битүү цэнгэлдэх хүрээлэн байгуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж байна.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35