Туркэд F-16 сөнөөгч онгоцуудыг нийлүүлэхээр шийдвэрлэжээ
2 сарын 13. 17:470

АНУ-ын Конгресс F-16 сөнөөгч онгоцыг Турк улсад худалдах гэрээг баталсан гэдгийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт болсон засгийн газрын хуралдааны дараа батлан мэдэгдсэнийг TRT Haber суваг дамжуулжээ.

Шинэ 40 ширхэг, шинэчлэн сайжруулсан 79 ширхэг F-16 загварын онгоцыг Турк улсад худалдах гэрээг Конгресс баталсан тухай Анкарад суугаа АНУ-ын Элчин сайд Жеффри Флейк ням гарагт мэдээлсэн байна.

"F-16-тай холбоотой бидний хүсэлт АНУ-аас гаргасан нааштай шийдвэрээр баталгаажсанд бид баяртай байна. Хязгаарлалтыг цуцалсны дараа Туркийн батлан хамгаалах салбар илүү эрчимтэй хөгжинө" гэж Эрдоган хэлжээ.

Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан мэдэгдэхдээ, АНУ-ын Конгрессоос сөнөөгч онгоцтой холбоотой шийдвэр хоёрдугаар сарын 10 гэхэд гарна гэж байсан юм. Туркийн парламент НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг баталсны дараа АНУ F-16-г худалдахаар урьдчилсан тохиролцсон гэдгийг тэрбээр онцолж байв. Туркийн тал Шведийн хүсэлтийг нэгдүгээр сард соёрхон баталсан юм.

Турк улс хэдэн жилийн өмнө АНУ-аас 40 ширхэг F-16 Block 70 сөнөөгч онгоц, одоо байгаа ийм загварын нисэх онгоцуудаа шинэчлэхийн тулд 80 иж бүрдлийг худалдан авах хүсэлт гаргажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдэж байснаар, Конгрессын зарим гишүүн "сөнөөгч онгоцуудыг нийлүүлэхдээ Шведийг НАТО-д элсүүлэх асуудлаар Анкарагийн гаргах шийдвэрийг харгалзан үзэхийг" уриалж байсан юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35