Бразил улсад хэт халалт явагдаж, тэд түүхэндээ хамгийн халуун температурыг бүртгэжээ. Тодруулбал, ням гарагт тус улсын зүүн өмнөд хэсгээр хэт халж, Цельсийн 44.8 хэмд хүрсэн байна.
Цаг уурчдын тайлбарлаж байгаагаар энэхүү үзэгдэл нь Эль Ниногийн үзэгдэл хийгээд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юм. Урьдчилсан таамгаар цаг уурын энэ ноцтой үзэгдэл нь энэ долоо хоногоос намжих төлөвтэй байгаа ажээ.
Бразил улсын хувьд урьд 2005 онд Цельсийн 44.7 хэм хүртэл халж, түүхэн дэх хамгийн өндөр хэмээ бүртгэж байсан юм.
Эх сурвалж: BBC