Кание Уэст: Ye-г хайрладаг хэн ч энэ хулхи Yeezy пүүзнүүдийг худалдаж авахгүй
2 сарын 29. 16:530

Спорт хувцас, хэрэглэлийн герман брэнд Adidas өнгөрөгч 2022 оны аравдугаар сард реппер Ye буюу Кание Уэсттэй хамтран ажиллахаа больсон билээ. Улмаар шийдвэрийн хүрээнд тэд өндөр борлуулалттай Yeezy пүүзнүүдээ ч худалдаанд гаргахаа зогсоосон.

Гэсэн хэдий ч өнгөрөгч оны сүүлээр тэдний мэдэгдсэнээр тэд Yeezy загварын пүүзнүүдийн үлдэгдлийг худалдаанд гаргана хэмээсэн юм. Тийнхүү саяхан Adidas компанийн албан ёсны хуудас дээр Yeezy Boost 350 V2 загварын пүүзийг худалдаа эхлэх гэж буй тухай мэдээлэл ч гарсан.

Тэгвэл эл явдлын хүрээнд реппер Кание Уэст өөрийн Инстаграм хуудаснаа нэгэн мэдэгдлийг(постыг одоо устгасан) нийтэлжээ.

Түүний бичсэнээр, “Ye-г хайрладаг хэн ч энэ хулхи Yeezy пүүзнүүдийг худалдан авахгүй. Миний зүгээс өнгөний хоршлыг ингэж загварчлаагүй. Эдгээрийн борлуулалтаас ч хувь хүртэхгүй бөгөөд Adidas миний эсрэг гомдол гаргасан. Энэ олон алдартан хийгээд олон нийт миний өмсөх нэг цамц эсхүл малгайны өнгөний эсрэг босдог ч хүүхдүүдийг маань надаас нуухад эсхүл Fortune 500 жагсаалтад багтдаг компаниудын нэг бодит амьдрал дээрх та нарын баатруудын нэгийг хүчирхийлэхэд хэн ч юу ч хийдэггүй. Юу ч хэлдэггүй. Энэ тогтолцоо байгаа цагт, одоо та нар юу хийх юм? Дахиад л миний цомгийг татан буулгаж, дансыг минь царцааж, хүмүүсийг надтай хамтран ажиллах гэвэл сүрдүүлэх үү? Энэ бүх 350 шинэ загварууд бүгд улиг болсон бас хүн бүр л 350 улиг болсныг мэдэж байгаа” гэсэн байна.

Гэсэн хэдий ч түүний зүгээс эл мэдэгдлээ устгасан билээ.


Эх сурвалж: Page Six

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01