Ирэх жилүүдэд Ази Номхон далайн бүсийн өсөлтийг тодорхойлох улс Хятад биш Энэтхэг байх болно
2023, 12 сарын 4. 18:400

Ирэх гурван жилийн хугацаанд Хятадыг гүйцэж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлэх улсаар Энэтхэг нэрлэгдсэн байна.

Standard & Poor's (S&P) агентлаг саяхан нийтэлсэн тайландаа, Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийн хурд 2023-2024 оны санхүүгийн жилд (2023.4-2024.3) 6.4 хувьд хүрэх төлөвтэй байна хэмээн таамагласныг Америкийн CNBC суваг болон өдөр тутмын Wall Street Journal сонин орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлжээ. Өмнө нь 6.0 хувь хэмээн таамаглаж байсантай харьцуулахад энэ удаад 0.4 пунктээр өсгөсөн байна. Мөн Олон улсын валютын сан (ОУВС) болон Энэтхэгийн нөөцийн банк (RBI) мөн энэ хугацаанд Энэтхэг улсын эдийн засаг 6.3 хувь, 6.5 хувиар тус тус өснө хэмээн таамаглав.

Өсөлтийн хурдыг ийнхүү өндөр тогтоосны шалтгааныг S&P-ийн зүгээс тайлбарлахдаа Энэтхэгийн дотоодын хэрэглээ нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний инфляцын өсөлт болон экспортын бууралтыг нөхсөнтэй шууд холбоотой хэмээн онцолжээ. Уг тайланд Энэтхэгийн нэгэн адил Индонез, Малайз, Филиппин зэрэг Зүүн өмнөд Азийн бусад орнуудын хувьд ч дотоодын эрэлт хэрэгцээ их байгаа тул энэ жил болон ирэх онд ДНБ-ий өсөлт эерэг үзүүлэлттэй гарна хэмээн таамагласан байна.

Харин S&P агентлаг 2024-2025 оны санхүүгийн жилд Энэтхэгийн ДНБ-ий өсөлтийн хурдыг 6.9 хуваас 6.0 хувь болгон бууруулсан ч 2025-2026 оны санхүүгийн жилд 7 хувьд хүрч өснө гэв.

Нөгөөтэйгүүр, энэ жил болон ирэх онд Хятадын өсөлтийн хурд 5.4 хувь, 4.6 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Энэ нь өмнөх таамаглалаас 0.6 болон 0.2 пунктээр тус тус өссөн үзүүлэлт боловч үл хөдлөх хөрөнгийн салбар дахь тогтворгүй байдал Хятадын эдийн засагт заналхийлсээр байх болно гэдгийг S&P агнтлаг анхааруулжээ. Шинэ орон сууцны эрэлт эрс буурсантай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбарынхны мөнгөн урсгалыг баталгаажуулах, газартай холбоотой хүндрэлүүд Хятадын эдийн засагт шууд эрсдэл учруулж байгаа аж.

Мумбай хотод төвтэй Barclays India компанийн ахлах эдийн засагч Рахул Бажориа Wall Street Journal сонинд хэлэхдээ "Дотоодын эрэлт, засгийн газрын хөрөнгө оруулалт, хэрэглэгчдийн сэтгэл хөдлөл өндөр байгаагийн ачаар Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд өрсөлдөгч орнуудаас давж байна" хэмээн онцлон тэмдэглэв. Саяхан Олон улсын валютын сан (ОУВС) Энэтхэг улс 2026 он гэхэд АНУ, Хятадын дараа орох дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болно гэж таамагласан билээ.

Түүнчлэн S&P агентлаг Израил, Хамас хоорондын дайны улмаас үүсэж буй эрчим хүчний хямрал болон АНУ-ын эдийн засагт хүндрэл үүсэх эрсдэл зэргийг харгалзан Хятадыг оролцуулалгүйгээр Ази Номхон далайн бүсийн ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 4.4 хувиас 4.2 хувь болгон бууруулсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01