АНУ: Тайваньд 345 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлнэ
2023, 7 сарын 31. 4:370

АНУ-ын засгийн газар Тайваньд 345 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан талаар Тайваний төв мэдээллийн агентлаг мэдээллээ.

Тус мэдээнд дурдсанаар орон нутгийн цагаар 28-ны өдөр Цагаан ордон Тайваньд 345 сая ам.доллароор хэмжигдэх цэргийн тусламж үзүүлэх төлөвлөгөөг зарласан болохыг онцолжээ.

Тодруулбал “Энэ нь Байдены засаг захиргааны зүгээс Тайваньд цэргийн дэмжлэг үзүүлэхээр шийдсэн анхны чухал төлөвлөгөө бөгөөд АНУ-ын энэхүү цэргийн хангамж нь Хятадын цэргийн заналхийллийн эсрэг тус улсад тусалж буй хэрэг юм” хэмээн дурдсан байна.

АНУ-ын засгийн газраас Тайваньд үзүүлэх уг цэргийн дэмжлэгийн төлөвлөгөөнд зөвхөн зэвсэг техник бус батлан хамгаалах салбарын боловсрол, цэргийн сургуулилалтад үзүүлэх дэмжлэг ч багтжээ.

Харин энэхүү төлөвлөгөөний хүрээнд нийлүүлэгдэх зэвсгийн нэр төрлийн талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.

Нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын хоёр албан тушаалтны хэлж буйгаар Тайваньд зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах пуужин (MANPADS), тагнуулын болон тандалтын техникүүд, буу, пуужин зэрэг зэвсгийг өгнө хэмээн мэдэгдсэн талаар Тайванийн төв мэдээллийн агентлагийн мэдээлжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35