Эрчим хүчний хомсдолд нэрвэгдээд буй Өмнөд Африк атомын цахилгаан станц бүтээн байгуулах төслийг эхлүүлжээ
2023, 12 сарын 18. 10:250

Эрчим хүчний хомсдолд нэрвэгдээд байгаа Өмнөд Африк 2500 мегаваттын (МВт) хүчин чадалтай атомын цахилгаан станцыг (АЦС) 2032 он гэхэд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлжээ.

Өмнөд Африкийн Цахилгаан эрчим хүчний сайд Коссиензо Ламокопа орон нутгийн цагаар 12-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр АЦС барих төлөвлөгөөг зарлаад, "Энэхүү төслийн процессыг тун удахгүй эхлүүлнэ" гэж мэдэгдэв.

"Цөмийн эрчим хүчний талаар бид хамгийн хямд бөгөөд аюулгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэр гэдэг ойлголттой байдаг билээ. Энэ ч утгаараа уг шийдвэр нь эрчим хүчний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах чухал үйл явдал болох юм” хэмээн тайлбар хийсэн байна.

Өмнөд Африкийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны цөмийн эрчим хүчний асуудал эрхэлсэн албаны дарга Зижамеле Мбамбо хэлэхдээ, шинэ АЦС-ын сонгон шалгаруулалт ил тод явагдах бөгөөд эрчим хүчний зохицуулагчдаас зөвшөөрөл авсан гэж онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, уг АЦС-ыг наанадаж 2032, цаанадаж 2033 он гэхэд дуусгах болно хэмээн мэдэгдсэн талаар Associated Press агентлаг мэдээлэв.

Өмнөд Африкын нийслэл Кейптаун хотоос хойд зүгт 50 километрийн зайд Африк тив дэх цорын ганц АЦС болох Коэберг станцын хоёр реактор (1800 МВт) өдгөө ажилладаг юм.

Үүний зэрэгцээ, Өмнөд Африкийн гол сөрөг хүчин Ардчилсан холбооны зүгээс уг төслийн бүтээн байгуулалтын хүрээнд засгийн газар Оросын төрийн өмчит атомын цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэгч Росатом компанитай түншлэхээр яригдаж буйгаас харахад ОХУ-ын талтай тохиролцсон байж болзошгүй гэж хардаж буйгаа мэдэгдсэн байна.

Өмнөд Африк 2014 онд ерөнхийлөгч асан Жейкоб Зумагийн засаглалын үед 76 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, Росатом компанитай АЦС бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн ч 2017 онд шүүхийн шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн уг төсөлд хориг тавьсан байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35