Япон: Европын холбоонд хандан Фүкүшимагийн хүнсний импортын зохицуулалтыг цуцлахыг хүсчээ
2023, 7 сарын 5. 5:180

Японы Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Тэцуро Номура 2011 онд Фукушима Дайчи атомын цахилгаан станцын ослоос хойш Европын холбооны зүгээс авч хэрэгжүүлж буй Япон хүнсний импортод тавьсан хязгаарлалтыг цуцлахыг тус холбооноос хүссэн байна.

Тодруулбал Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Номура өчигдөр Японд айлчилсан Европын холбооны Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн комиссар Жануси Войцеховскийтэй уулзах үеэрээ энэхүү асуудлыг хөнджээ.

Уг журмыг хүчингүй болгосноор Фүкүшима муж зэрэг 10 бүс нутгаас хүнс импортлоход шаарддаг цацраг идэвхт бодисын хяналтын гэрчилгээг авах шаардлагагүй болох аж.

Өнгөрсөн сарын 29-ний өдөр Европын холбоо уг журмыг цуцлах эсэх асуудлыг Комисс болон 27 гишүүн орноос бүрдсэн хороогоор хэлэлцсэн ч үр дүн хараахан хүрч чадаагүй юм.

Японы ерөнхий сайд Фумио Кишида, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар энэ сарын 13-ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдах Япон-Европын холбооны дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын жагсаалтад энэ асуудлыг хэлэлцэхээр оруулсан байгаа аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01