Оросын эсрэг 13 дахь багц хоригт Унгар улс нэгдэхгүй гэв
2 сарын 20. 19:140

Оросын эсрэг авахаар зэхэж буй Европын Холбооны 13 дахь багц хориг арга хэмжээг Унгар улс буруу гэж үзсээр байгаа боловч хориг тавихгүй гэдгийг тус улсын Гадаад хэрэг, гадаад эдийн засгийн харилцааны сайд Петер Сийярто мэдэгдэв.

"13 дахь багц хориг арга хэмжээг боловсруулах явцад Унгарын эдийн засгийн ашиг сонирхолд харшлах зүйлүүдийг хассан. Ийм учраас хориг тавих нь утгагүй гэж бид үзэж байна. Үүний сацуу Европын Холбоо буруу шийдвэр гаргаж байна гэж би бодож байна" хэмээн тэрбээр тус холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын Брюссельд болсон уулзалтын дараа мэдэгджээ.

Сийярто мөн Европын Холбоо 13 дахь хориг арга хэмжээг хараахан батлаагүй байгаа үед 14 дэх багц хоригийг боловсруулж хэлэлцэхийг уриалж байгаа нь "утга учиргүй зүйл" гэдгийг онцлон тэмдэглэв. "Унгар улс үндэснийхээ ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахуйц арга хэмжээ авахыг зөвшөөрөхгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35