Байгалийн хийн үнэ ахин өсөх болжээ
2023, 8 сарын 11. 17:430

Пүрэв гарагт CNN сувгаас мэдээлснээр Европ тив хүйтний улиралд бэлдэхтэй зэрэгцэн энэ долоо хоногт байгалийн хийн үнэ ахин өсөх болжээ. Улмаар мягмар гарагаас хойш Голландын байгалийн хийн үнэ 24 хувиар өсөж, нэг мегаватт цагт 40 евро болсон байна. Харин америкийн байгалийн хийн үнэ эн сар гарсаар 18 хувиар өсөөд байгаа юм.

Үүний шалтгаан нь Австрали улс дахь шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрүүдэд ажилтнууд ажил хаялт зарлаж магадгүй нөхцөл үүссэнтэй холбоотой гэнэ. Ажилтнуудын зүгээс ажлын аюулгүй байдал, ажилтай холбоотой сургалтыг сайжруулж, цалинг нэмэхийг шаардаж байгаа юм. Хэрэв ажилтнууд ажил хаявал олон улсын шингэрүүлсэн байгалийн хийн олборлолт даруй 10 орчим хувиар буурах ажээ.

Шинжээчдийн тайлбарлаж байгаагаар Европын орнууд Австралиас байгалийн хий татаад байдаггүй ч Австрали улс дахь үйлдвэрүүд ажил хаялтад өртөж, олборлолт буурвал Азийн орнууд Европ тивд нийлүүлэгдэх байгалийн хийнээс хороож магадгүй гэнэ.

Байгалийн хийн үнийн хувьд 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээс үүдэн өнгөрөгч оны наймдугаар сард нэг мегаватт цаг нь 300 евро болтол өссөн ч түүнээс хойш үе шаттайгаар буураад байсан юм. Гэвч олон улсын байгалийн хийн нийлүүлэлт буурч магадгүй нөхцөл үүссэнтэй холбогдуулан байгалийн хийн үнэ тийн дахин өсөж байгаа ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48