2024 онд Netflix сувгийн цацах онцлох кино болон телевизийн шоунууд
1 сарын 2. 20:020

Шинэ он гэдэг кино болон телевизийн шоуны хорхойтнуудын хувьд шинэ кино, шоу, шинэ адал явдлыг дагуулдаг. Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ 2024 онд Netflix сувгаас үзэгчдийн хүртээл болгох онцлох 9 кино, телевизийн шоуг танилцуулъя.

Good Grief

Гай гарз хийгээд нөхөрлөлд зориулсан хайрын захиа хэмээгдээд буй Good Grief кино нь энэ оны нэгдүгээр сарын 5-ы өдрөөс Netflix сувгийн үзэгчдийн хүртээл болно.

Lift

Инээдмийн киноны од Кэвин Хартын тоглосон шинэ кино болох Lift нь энэ сарын 12-ы өдрөөс үзэгчдийн хүртээл болох юм.

The Kitchen

Энэхүү шинжлэх ухааны уран зөгнөлт уран сайхны кинонд Английн үндэсний шигшээ баг болон Арсенал клубийн домог Иан Врайт тоглосон бөгөөд мөн л энэ сарын 12-ы өдрөөс үзэгчдийн хүртээл болох ажээ.

Griselda

Инээдмийн цуврал Modern Family киноны од София Вергара хар тамхины наймаачны дүрийг бүтээсэн тус киног энэ сарын 25-ы өдрөөс хүлээн авч үзээрэй.

Avatar: The Last Airbender

Анимэ сонирхогчдын хүрээнд ихээхэн хүлээлт үүсгээд буй кино бол яалт ч үгүй Avatar: The Last Airbender. Уг анимэ бүтээлийн бүрэн хэмжээний кино болсон хувилбарыг та ирэх сарын 22-оос хүлээн авч үзэх боломжтой.

Bridgerton - Гуравдугаар бүлэг

Үзэгчдийг байлдан дагуулсан Bridgerton цувралын гуравдугаар бүлэг энэ онд хоёр хэсэг болон үзэгчдийн хүртээл болох болсныг кино албанаас өнгөрөгч сард мэдэгдсэн. Тэгвэл төлөвлөгөөний хүрээнд цувралын гуравдугаар бүлгийн нэгдүгээр хэсэг тавдугаар сарын 16-ы өдрөөс цагцагдах бол хоёрдугаар хэсэг нь зургаадугаар сарын 13-аас үзэгчдийн хүртээл болох ажээ.

The Gentleman

2020 онд үзэгчдийн хүртээл болсон The Gentleman уран сайхны киноны цуврал хувилбар энэ онд олон нийтэд цацагдах нь ээ.

A Family Affair

Жүжигчин Зак Эфрон, Николь Кидмэн нарын хамтран тоглосон шинэ инээдмийн киноны үзэгчдийн хүртээл болох тов хараахан зарлагдаагүй байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47