Zangia.mn: Хувийн компаниуд цалин урамшууллаас гадна ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарах, уян хатан цагийн системийг хэрэгжүүлэх зэргээр идэвхжүүлэлт хийж байна
1 сарын 15. 10:300

“Zangia.mn-ийн 2023 оны цалин хөлсний судалгаа гарлаа”

Зангиа Портал ХХК нь 6 дахь жилдээ цалин хөлсний нарийвчилсан судалгааг эдийн засгийн үйл ажиллагааны голлох салбар, албан тушаал бүрээр боловсруулан гаргаж байна.

Судалгаанаас цалин хөлсний хэмжээг ажил мэргэжлийн ангиллаар харах боломжтой ба үндсэн цалин, тогтмол, тогтмол бус урамшууллын мэдээлэл, тухайн жилийн цалингийн өсөлт, бууралт болон ирэх оны чиг хандлагыг харах боломжтой. Энэ жилийн хувьд ажилтнуудад олгож буй нэмэлт тэтгэмж болон хангамжийг судалснаараа онцлог юм.

Нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн харилцаанд салбар нэгжүүдийн цалин хөлсний бүтэц чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймд цалин хөлсний судалгааг хийж, мэдээллийг боловсруулан тайлагнах нь хөдөлмөрийн харилцаанд багагүй хувь нэмрийг оруулах юм.

Ялангуяа тогтвортой ажиллах хүчнийг бий болгохын тулд цалингийн бүтцээ оновчтой тодорхойлж, зөвхөн цалинд анхаарахаас илүүтэй ажилтнууддаа олгож болох нэмэлт тэтгэмж, боломжуудыг авч хэрэгжүүлэх нь оновчтой юм.

Zangia.mn-ийн цалин хөлсний судалгааны үр дүнгээс дурдвал: 2023 он

Судалгааны хураангуй

Бид 2023 онд эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн 4 салбар, дэд 1 салбараар цалин хөлсний нарийвчилсан судалгааг хийсэн.

Цалингийн шинэчлэлт

2023 онд судалгаанд хамрагдсан нийт байгууллагуудын 58% нь ажилчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлсэн бол 2024 онд нийт байгууллагуудын 76% нь цалин хөлсөө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Нэмэлт тэтгэмжийн аргууд

Эрүүл мэндийн үзлэг:

Нийт судалгаанд хамрагдсан байгууллагуудын 75% нь ажилтнуудаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг байна. Үүний 81% нь жил бүр тогтмол хамруулж байна. Мөн компаниуд ажилтнуудаа эрүүл мэндийн даатгал болон гэнэтийн ослын даатгалд хамруулж байна.

Уян хатан цагийн хуваарь:

Компаниуд ажилтнуудаа тав тухай ажиллах нөхцөлөөр хангахын тулд уян хатан цагийн системийг өргөн ашиглаж байна. Уян хатан цагийн систем нь ажилтнуудад ажилдаа ирэх болон явах цагаа сонгох, зайнаас ажиллах боломжийг олгодгоороо онцлог юм.

Нэмэлт тэтгэмж:

Нийт судалгаанд хамрагдсан байгууллагуудын дийлэнх нь ажилтнууддаа нэмэлт тэтгэмжийг олгож байна. Нэмэлт тэтгэмж гэдэгт төрөл бүрийн цалинтай чөлөө болон ажилтнуудаа дотуур байр, спортоор хичээллэх боломжоор хангах, даатгалд хамруулах зэрэг багтаж байна.

Нийт дундаж цалин /салбараар/

Ажиллагсдын дундаж цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар өмнөх оны дундаж цалинтай харьцуулахад мэдээллийн технологи болон уул уурхайн тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлтийн салбаруудын дундаж цалин хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

Нийт дундаж цалин /салбараар/

Нийт дундаж цалин /албан тушаалын ангиллаар/

Дундаж цалинг албан тушаалын ангиллаар харвал инженер техникийн мэргэжилтнүүдийн дундаж цалингийн өсөлт хамгийн бага буюу 11%-ийн өсөлтийг үзүүлсэн бол энгийн ажил хөдөлмөр эрхлэгчдийн дундаж цалин 24%-аар өсөж хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна.

Дэлгэрэнгүйг судалгааны тайлангаас үзэх боломжтой.

Судалгааг гүйцэтгэсэн: Зангиа Портал ХХК
Утас: 70101132, 80010808
Имэйл: batgerel@zangia.mn, info@zangia.mn
Веб хуудас: www.zangia.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35