Tsingtao Brewery: Нөөцлүүр рүү сарьсан ажилтан хамтран ажиллаж байсан хүнтэйгээ маргалдсаны улмаас эл үйлдлийг үйлджээ
2023, 11 сарын 3. 13:249

Өнгөрөгч аравдугаар сард Хятадын олон нийтийн цахим сүлжээнд Tsingtao шар айргийн үйлдвэрийн ажилтан шар айргийн найрлагад ордог нэгэн бүтээгдэхүүний нөөцлүүр рүү сарьж буй бичлэг цацагдсан билээ. Улмаар бичлэг цацагдсанаас хойш сая, сая хандалт авч, Tsingtao Brewery компанийн зүгээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, үйлдвэрт гарсан хэргийг шалгуулах болсноо мэдэгдсэн юм.

Тэгвэл пүрэв гарагт BBC сувгаас мэдээлснээр хэргийн дүгнэлт гарч, нөөцлүүр рүү сарьсан этгээд нь хамтран ажиллаж байсан хүнтэйгээ муудалцсанаар нөөцлүүр рүү сарихаар сэдэлжсэн гэсэн байна. Тодруулбал, бичлэг дээрх этгээд нь Пингду хот дахь Tsingtao шар айргийн үйлдвэрийн ажилтан биш бөгөөд тэрээр ачааны тэрэгний жолоочид соёолж буулгахад тусалж байжээ. Гэвч ажилтнууд ачааны тэргийг хөдөлгөх тухайд маргалдаж, уурссан эр дөнгөж суллаад байсан сав руу сарьсан байна.

Тийнхүү албаныхан хэрэгтнийг саатуулсан бөгөөд Хятад улсын хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтныг 5-15 хоног саатуулж, саатуулах хугацаа дууссан хойно сануулга эсхүл торгууль ногдуулдаг ажээ.

Үйл явдлын хүрээнд Tsingtao Brewery компаниас мэдэгдсэнээр тухайн ажилтан нь тус компанийн үндсэн ажилтан бус харин тэдний хамтардаг, үйлчилгээ авдаг нэгэн компанийн ажилтан гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
1
6
0
6
10
Сэтгэгдэл үлдээх
Нийт 9 сэтгэгдэл
64.119.30.153
   /
2023, 11 сарын 10. 17:08

Хэн ч хамаагүй ороод бие засаж болдог нөөцлүүрийн савтай ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР байдаг л юм байна.Битүүмжлэл, стандарт гэж хаа байна вэ? Түүний оронд манай Монголын Хүнсний үйлдвэрүүд хамаагүй дээр юм байна.

Зочин
66.181.182.196
   /
2023, 11 сарын 4. 8:47

Хаха гүүгл транслэйт.аар хусчихсан юм уу?
Хүн шээдэг, нохой сарьдаг.

139.5.216.183
   /
2023, 11 сарын 5. 4:42

Мал шиг хүнтэй тэгэж харьцах зөв.

0 0
103.212.118.50
   /
2023, 11 сарын 4. 8:50

Сарих гэдэг доромж утгыг илэрхийлнэ.

0 0
66.181.190.87
   /
2023, 11 сарын 3. 17:48

Өрсөлдөгчийнх нь хийсэн ажил шд. Хэдэн зуун сая доллараар шатаад хятадууд пивийг нь уухаа болисон тул үнээ хямдруулсан гэсэн.

139.5.216.183
   /
2023, 11 сарын 5. 4:43

Хямдхан шээс уух юмуу

0 0
66.181.184.89
   /
2023, 11 сарын 3. 13:33

Хятад пиво хэзээч ууж болохгүй ээ... Шээстэй

139.5.216.183
   /
2023, 11 сарын 5. 4:42

Хужаа шээс уумааргүй байна

0 0
202.126.90.91
   /
2023, 11 сарын 3. 16:30

Sheestei

1 0
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01