Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурчээ
1 сарын 17. 12:590

2023 онд Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус орны хувьд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хүн ам зүйн асуудал улам гүнзгийрч байгааг илтгэж байна.

Хятадын хүн амын тоо өнгөрсөн онд 2.08 саяар буурч, 1.409 тэрбум боллоо гэж Үндэсний статистикийн товчоо (ҮСТ) лхагва гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5.2 хувиар өссөнийг мөн мэдээлсэн байна. Тус улсын засгийн газраас 2023 онд эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавьсан байжээ. Хэдийгээр энэ нь Хятадын эдийн засаг ердөө 3 хувиар өссөн 2022 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт боловч сүүлийн 30 гаруй жилийн хугацааны хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг хэвээр байна.

2022 оны төрөлтийн үзүүлэлт 1000 хүн тутамд 6.77 байсан бол өнгөрсөн онд 6.39 болж 1949 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. 2022 онд 9.56 сая хүүхэд төрж байсан бол 2023 онд 9.02 сая орчим хүүхэд мэндэлжээ.

Тус улсын 16-59 насны буюу хөдөлмөрийн насны хүн амын тоо 2022 оныхтой харьцуулахад 10.75 саяар буурч, 60-аас дээш настнуудын тоо 2022 оныхоос 16.93 саяар нэмэгдсэн байна.

Хятадын хүн ам сүүлийн хэдэн арван жилийн дараа 2022 онд анх удаа буурсны дараа дахин буурсан үзүүлэлтэй гарсан нь Мао Зэдүний "их үсрэлтийн бодлого"-оос үүдэлтэй 1961 оны их өлсгөлөнгөөс хойш буурсан анхны тохиолдол болжээ.

Өнгөрсөн онд Энэтхэг улс Хятадыг ардаа орхиж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон юм. Олон арван жилийн турш хүүхэд төрүүлэхийг хязгаарласан бодлогын дараа төрөөс гэрлэсэн хосуудыг хүүхэд төрүүлэхийг дэмжин уриалж байгаа хэдий ч төрөлт буурсаар байна.

Төрөлтийг хязгаарлах нь хүн амын хөгшрөлт, ажиллах хүчний хомсдолд нөлөөлж, тус улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой байдалд ихээхэн хохирол учруулж болзошгүйг ойлгосны дараа Бээжин олон арван жил үргэлжилсэн "нэг хүүхэд" бодлогоо 2015 онд цуцалсан юм.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35