Оросын агаарын цэргийн хүчний онгоц сүйрэн Украины 65 хоригдол амь үрэгджээ
1 сарын 25. 4:540

Украины 65 хоригдлыг тээвэрлэж явсан Оросын агаарын цэргийн хүчний тээврийн онгоц хилийн орчимд осолдож, онгоцонд зорчиж явсан бүх хүн амь үрэгдсэн харамсалтай явдал болжээ.

Оросын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр, “Илюшин (ИЛ)-76” тээврийн онгоц орон нутгийн цагаар 24-ний өдрийн 11 цагийн орчимд Украины хойд хэсэгтэй хиллэдэг Белгород орчмын хилийн бүсэд осолдсон болохыг Ассошиэйтед Пресс агентлаг онцолсон байна. Тус онгоцонд хоригдол солилцооны шугамаар тээвэрлэж явсан Украины 65 хоригдол, хөлгийн багийн 6 гишүүн, 3 харгалзагч гээд нийт 74 хүн зорчиж явсан аж.

Мөн өдөр Белгород хотын захирагч Вячеслав Глатков Телеграм хуудсаараа дамжуулан Белгород хотоос зүүн хойд зүгт орших Корочанскийн бүсэд осол гарч, онгоцонд байсан бүх зорчигч амь үрэгдсэн тухай мэдэгдэв. Нийгмийн сүлжээний платформуудаар онгоц осолдож, асар их хэмжээний гал түймэр гарч байгаа бичлэг олноор тавигджээ.

Тус онгоцны сүйрсэн шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ч Оросын тал Украины арми зенитийн пуужингаар харвасан хэмээн үүнд тун шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн өдрийн өглөөхөн Белгород мужид пуужин харвах тухай анхааруулга өгч байжээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны зүгээс ослын шалтгааныг тогтоолгохоор агаарын цэргийн хүчний мөрдөн байцаах багийг хэргийн газарт илгээсэн гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Интерфакс агентлагийн мэдээлснээр, Төрийн Думын Батлан ​​хамгаалах хорооны дарга Андрей Картаполов “Украины тал хоригдол солилцох ажиллагааг нурааж, Оросыг үүнд буруутай мэт харагдуулах зорилготой байсан” гээд уг тээврийн онгоцыг гурван “Patriot” болон “IRIS-T” зенитийн пуужингаар харвасан гэж мэдэгдэв.

Энэ өдөр ОХУ болон Украин 192 хоригдолыг солилцохоор төлөвлөж байсан ч уг ослын улмаас энэхүү ажиллагаа түр зогссон байна.

ОХУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Вячеслав Володин "Украин өөрийн цэргүүд рүүгээ цохилт өглөө. Түүнчлэн хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэж байсан хамгаалалтгүй цэргийн тээврийн онгоцонд сууж явсан орос нисгэгчдийг Америк, Германы пуужингаар устгалаа. Энэхүү үйл явдал АНУ болон ХБНГУ-ын хууль тогтоогчдод ядаж хэнд тусалж, санхүүжилт олгож байгаагаа дахин нэг анхаарах шаардлагатайг сануулах шиг боллоо” хэмээн Украиныг эрс буруушаасан байна.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг үйл явдалтай холбогдуулан "Одоогоор маш бүрхэг бас шинэ мэдээлэл байгаа учраас юу ч хэлэх боломжгүй байна. Бид нөхцөл байдлыг нягтлах болно" гэж цохон тэмдэглэв.

Энэ өдөр Украины Украинеска правда сонин батлан хамгаалахын салбарын эх сурвалжаас иш татан эхлээд “Украины арми Оросын “ИЛ-76” тээврийн онгоцыг сөнөөсөн ба тус онгоц нь хоригдлуудыг биш Харьковын дайралтанд зориулан “С-300” пуужин тээвэрлэж явсан" гэж мэдээлсэн аж. Гэвч дараахан нь өөр эх сурвалжаас иш татан ослын талаарх мэдээлэл хараахан батлагдаагүй байна хэмээн эхний байр сууриа өөрчилсөн байна.

Түүнчлэн Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк Ройтерс агентлагт “Албан ёсны байр суурийг илэрхийлэхэд арай эрт байна. Ослын талаарх мэдээллийг тодруулахад цаг хугацаа хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35