Индонезийн 200 сая гаруй сонгогч Ерөнхийлөгч Жоко “Жокови” Видодогийн халааг хэн авахыг шийдэх гэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд Жакарта хотын захирагч асан Аниес Басведан, Батлан хамгаалахын сайд Прабово Субианто, Төв Ява мужийн захирагч Ганжар Праново өрсөлдөж байгаа юм.
Нэг өдөр үргэлжилдэг, дэлхийн хамгийн том сонгуулиар сонгогчид мөн хууль тогтоогчид, бүс нутгийн болон орон нутгийн зөвлөлийн гишүүд зэрэг хүн амын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг тус улсыг ирэх таван жилийн хугацаанд удирдах хүмүүсийг сонгоно.
Сонгуулийн ерөнхий хороо саяхан байгуулагдсан Өмнөд Папуа, Төв Папуа зэрэг 38 мужийн 84 сонгуулийн тойрогт 820 161 санал авах байр байгуулжээ. Индонезийн баруун хэсэгт санал хураалт өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 13:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Jakarta Post
Индонезийн хүн ам бараг 300сая болсон шүү. Юун 200сая
273 sayas songuuli uguh nasand hursen 200 orchim!!!