Словак: Шинэ ерөнхий сайд Роберт Фико эвслийн засгийн газар байгуулахаар зөвшөөрчээ
2023, 10 сарын 12. 12:340

Өнгөрөгч сарын сүүлээр Словак улсад ерөнхий сайдын сонгууль зохион байгуулагдаж, Оросыг дэмжигч Роберт Фико гэх эрхэм ялалт байгуулсан билээ. Тэгвэл лхагва гарагт засгийн эрхэнд гарсан ноён Фико эвслийн засгийн газар байгуулахаар зөвшөөрчээ.

BBC агентлагаас мэдээлснээр Роберт Фико эвсэлийн засгийн газрыг зүүн төвийн Хлас болон националист SNS намуудтай байгуулсан байна. Улмаар гурван нам нийлэн засгийн газрын нийт 150 суудлын 79 суудлыг авах ажээ. Гэсэн хэдий ч эвслийн засгийн газрын хүрээнд аль нам хэчнээн суудалтай байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ноён Роберт Фикогийн өрсөлдсөн Smer-SSD намын хувьд сонгуульд өрсөлдөхдөө засгийн эрхэнд гарах аваас Украин улсад цэргийн тусламж үзүүлэхээ зогсоох ч Оросыг дэмжигч байр суурьтай байхгүй хэмээж байсан билээ. Уг мэдэгдлийн хүрээнд Роберт Фико ч, “Смер нам засгийн эрхэнд гарвал бид Украин улсад дахин нэг сум ч илгээхгүй” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18