Apple өнгөрсөн онд Хятадын ухаалаг гар утасны зах зээлийг 17.3 хувиар тэргүүлжээ
1 сарын 26. 15:530

Apple компани өнгөрсөн онд Хятадын ухаалаг гар утасны зах зээл дэх нийлүүлэлтээрээ анх удаа тэргүүлжээ.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр нийтэлсэн зах зээлийн судалгааны IDC компанийн судалгааны үр дүнгээс харахад, өнгөрсөн онд Хятадын ухаалаг гар утасны зах зээлийн 17.3 хувийг iPhone эзэлсэн болохыг онцолсон байна. 2022 онд 16.8 хувь байсантай харьцуулахад энэ нь 0.5 пунктээр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Apple компани анх удаа Хятадын зах зээлийг тэргүүлж буй хэрэг юм.

2022 онд дөрөвдүгээрт жагсаж байсан Apple компани өнгөрсөн жил Honor (17.1%), Oppo (16.7%), Vivo (16.5%) зэрэг бүх өрсөлдөгчөө ардаа орхижээ. Харин Хятадын Xiaomi (13.2%) 5-р байранд орсон байна.

Өнгөрсөн онд эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас үүдэн хэрэглэгчид хэрэглээгээ танасан зэрэг асуудлаас болж Хятадын нийт ухаалаг гар утасны зах зээл өмнөх оныхоос 5 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байх юм.

Сонирхолтой нь өрсөлдөгч компаниудынх нь нийлүүлэлт 10 орчим хувиар буурсан байхад iPhone-ийнх ердөө 2.2 хувиар буурсан байна.

Huawei компанитай хийх өрсөлдөөн эргэн сэргэж, хэрэглэгчдийн сэтгэл зүй суларч байгаа энэ үед Apple компани зах зээлийг тэргүүлсэн нь асар их амжилтыг харуулж байна. Боломжит сувгуудаар дамжуулан цаг тухай бүрт нь хямдралтай худалдааг зохион байгуулсан явдал нь эрэлтийг өдөөж, ийм үр дүнд хүргэсэн” хэмээн IDC судалгааны фирмийн Хятадын судалгааны ахлах шинжээч Артур Куо хэллээ.

Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хятадын онлайн платформууд дээр iPhone 15 утас хямдралтай үнээр худалдаалагдсан бол энэ сард ч мөн Apple компани өөрийн Хятад дахь цахим хуудаснаа iPhone 15 цувралынхаа үнийг хямдруулж байгаагаа зарласан юм.

Зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлыг харахад Apple-ийн Хятадын зах зээлд эзлэх хувь 20.0 хувьд хүрсэн нь судалгаагаар тогтоогджээ. 2022 онд 20.6 хувийг эзэлж байсантай харьцуулахад энэ нь харьцангуй буурсан үзүүлэлт хэдий ч зах зээлд эзлэх хувь хэмжээгээрээ тэргүүлсэн нь тун чухал явдал билээ.

Дөрөвдүгээр улиралд зах зээлд эзлэх хувь өндөр гарч байгаа нь iPhone ухаалаг гар утасны хамгийн сүүлийн цувралыг жил бүрийн 9, 10-р сард танилцуулдагтай холбоотой хэмээн дүгнэж болох юм.

Тэрчлэн өнгөрсөн оны 1, 2, 3-р улиралд эхний тавд ч багтаж чадахгүй байсан харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч Huawei компани өнгөрөгч 4-р улиралд зах зээлийн 13.9 хувийг эзэлж 4-р байранд орсон байна. Huawei компани нь жилийн өмнөхтэй харьцуулахад тээвэрлэлтээ 36.2 хувиар нэмэгдүүлснээр Apple-тай хийх өрсөлдөөнөө сэргээж чадсан юм.

Түүнчлэн өнгөрсөн оны 8-р сарын сүүлээр Huawei өндөр хүчин чадал бүхий хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох "Mate 60"-ыг маш гэнэтийн байдлаар худалдаанд гаргасан нь дэлхийн нийтийн сонирхол төдийгүй хэрэглэгчдийн эрэлтийг өдөөсөн гэж хэлж болох юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01