Барселона клубтэй байгуулсан Мессигийн анхны гэрээг үнэ хаялцуулна
2 сарын 2. 11:550

Хөлбөмбөгчин Лионель Месси Испанийн “Барселона” клубтэй байгуулсан анхныхаа гэрээг салфеткан дээр бичиж байсан бөгөөд уг салфеткийг Британийн хувийн дуудлага худалдааны “Bonhams” ордонд үнэ хаялцуулан худалдах гэж байгаа тухай "Mundo Deportivo" сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, салфеткыг худалдах хамгийн доод үнэ 350 мянгаас 585 мянган евро байх ажээ. Дуудлага худалдаа гуравдугаар сарын 18-27-ны өдрүүдэд болно.

“Монтжуик дахь La Reial Societat de Tennis Pompeia зоогийн газарт үдийн зоог барих үеэр клубийн ерөнхийлөгчийн зөвлөх асан, хөл бөмбөгийн агент Хосеп Мария Мингуеллатай хамт салфеткан дээр арын үсэг зурж байв” гэж тус сонинд бичжээ.

Лионель Месси 2000 оны 12 дугаар сарын 14-нд “Барселона”-тай анхны гэрээгээ байгуулжээ. Тухайн үед хөлбөмбөгчин 13 настай байсан юм. Тэрбээр 2003-2021 оны хооронд тус клубт тоглох хугацаандаа 10 удаа Испанийн аварга болж, Испанийн Супер цомд 8 удаа, Испанийн цомд 7 удаа, Аваргуудын лигт 4 удаа, УЕФА-гийн Супер цом, Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 3 удаа түрүүлсэн юм.


Эх сурвалж: unn /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35