Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалттай донор гахайг бүтээжээ
2 сарын 13. 16:488

Японы Мэйжи их сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг "PorMedTec" компани эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой, генийн хувьд хувирган өөрчилсөн гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан тухайгаа мэдэгдлээ.

Амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах /ксенотрансплантаци/ зорилгоор генийг нь өөрчилсөн гахайн эд эрхтнийг ургуулах технологийг АНУ-ын биотехнологийн компани боловсруулжээ. Японы мэргэжилтнүүд АНУ-аас авчирсан эсийг ашиглан гахайн тооройг амжилттай хувилсан байна. Ингэхдээ шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүдийг үүсгэхгүйн тулд 10 өөр генийг өөрчилжээ.

Энэ бол дөнгөж эхлэл. Японд амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтын талаарх судалгаанд ахиц дэвшил гарна гэж бид найдаж байна. Бид судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ёс зүйтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж Мэйжи их сургуулийн профессор, PorMedTec компанийн захирал Хироши Нагашима хэллээ. Японы мэргэжилтнүүд генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн эд эрхтнийг сармагчны биед шилжүүлэн суулгах туршилтыг энэ онд хийхээр төлөвлөж байна.

Зүрхний архаг дутагдал нь эцсийн шатандаа орсон хүнд генийг нь өөрчилсөн гахайн зүрхийг шилжүүлэн суулгах хоёр дахь мэс заслыг өнгөрсөн онд АНУ-ын Мэриленд муж улсын Их сургуулийн мэргэжилтнүүд хийсэн юм. Мэс засал хийлгэснээр өвчтөн зургаан долоо хоног амьдарсан боловч шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүд илэрснээр 58 настай уг эрэгтэй нас барсан байна.

Генийн инженерчлэлийн ачаар сүүлийн арван жилийн эхээр л энэ асуудлыг шийдвэрлэхэд ойртжээ. Үүний зэрэгцээ ийм мэс засалтай холбоотой ёс зүйн асуудал үүсээд байгаа юм.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
8
0
3
6
7
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 8 сэтгэгдэл
Bolor
139.5.217.113
   /
2 сарын 18. 0:49

Gaj amidraltai orlon toglogchid hahah

Delgertuya. Avargyn avgai.
202.9.40.16
   /
2 сарын 16. 14:43

Tertee tergui uheh yostoi humuusee uhuuleechee amidral ami guij eneter zail zail zugeer!

Bolor
139.5.217.113
   /
2 сарын 18. 0:52

Gahaig huvildag balai yu? Tegeheer yaj hun careertai mundag ner tsever bh yum Essentialist gahai bas tegej baisan biluuu

0 0
Bolor
139.5.217.113
   /
2 сарын 17. 3:47

Chi bas ohiduudtaigaa uhej dald or

1 0
Rkk
202.126.88.80
   /
2 сарын 14. 14:21

huurhy amitd

139.5.217.113
   /
2 сарын 14. 2:35

Hun deer turshilt hiigeed medrel uu kk

202.21.107.109
   /
2 сарын 15. 23:14

Ugaasaa uhej bsan hun gsen ug ee. Zurhnii arhag dutagdal uuruu zurhnii donor l oldohgui bol emchlegdeh bolomjgui uvchin. Etssiin shatandaa gheer avralgu, unuu margaashgu bolson bolohooroo uuruu zuvshuursun baih aa.

0 0
202.126.88.80
   /
2 сарын 14. 14:22

Harinti hha

0 2
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47