Хятад улс Антарктидад тав дахь станцаа байгууллаа
2 сарын 7. 19:574

Антарктид дахь Хятадын судалгааны 5 дахь станц болох Циньлинийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Уг станцыг Росс тэнгисийн бүсэд 5.2 мянган хав.дөр. м талбайд барьсан бөгөөд зуны улиралд 80, өвлийн улиралд 30 хүртэлх судлаачийн бүрэлдэхүүнтэй багуудыг хүлээн авах юм. Хятадын эрдэмтэд салбар дундын төслүүдийг багтаасан олон тооны судалгаа хийхээр төлөвлөж байна. Тэд байгалийн үзэгдлүүд, хүрээлэн буй орчин, ан амьтад, түүнчлэн Антарктидын эрэг орчмын усан мандлын төлөв байдлыг тандана.

Мөн Австрали, Норвегийн эрдэмтэдтэй хамтран судалгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажээ. Материал техникийн хангамжийн асуудлаар ОХУ, Австрали, Их Британи, Итали, БНСУ, АНУ, Чили зэрэг улстай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Антарктидад Хятад улсын Чанчэн (1985 онд байгуулсан), Жуншань (1989 оноос хойш ажиллаж байна), Кунлун (2009), Тайшан (2014) гэсэн дөрвөн станц ажилладаг.

2023 оны 11 дүгээр сард Хятадын шинжлэх ухааны судалгааны 40 дэх багийн эрдэмтэд "Сюэлун", "Сюэлун-2" мөс зүсэгч хөлөг онгоцуудаар Шанхайн боомтоос Антарктид тивийг зорьсон юм. Мөн Хятадын шинэ судалгааны станцын тоног төхөөрөмжүүдийг ачсан “Тяньхүэй” ачааны хөлөг онгоц Жянсү мужийн Жанзянган боомтоос хөдөлжээ. Судалгааны багт 80 байгууллагын 460 хүн оролцож байгаа бөгөөд тэд 2024 оны дөрөвдүгээр сард буцаж ирэхээр төлөвлөсөн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ станц ашиглалтад оруулсантай холбогдуулан мэдэгдэхдээ, туйлын бүс нутгуудыг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа нь нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд сайнаар нөлөөлнө гэлээ.


Эх сурвалж: CGTN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
0
0
3
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Иргэн
202.9.40.73
   /
2 сарын 9. 11:20

Антарктид тивд 1973 оноос хойш манай 4 инженерүүд очиж, ажиласан. Ж.Цэрэндэлэг, Д.Чулуунбат, Батболд, харин сүүлд Дүгэржав Болгарчуудтай хамт хэд хэдэн удаа очиж, ажиллаж, Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулсан билээ!

Зочин
66.181.181.111
   /
2 сарын 9. 8:09

Ухаант хүмүүн Дүгэржав анд минь эхлэлийг тавьсан даа. Монголын далбаа мандаж байгаа. Зориглоорой залуусаа. Юу дутах вэ. Маш баян тив шүү.

зочин
103.57.94.254
   /
2 сарын 9. 2:24

Монголын газар байгаа шүү.Бааз байгуулахаар бор зүрхээрээ зүтгэж явсан доктор маань бурханыг зорьсон.Очоод баазаа байгуулчих аавын хүү гарч ирэх биз ээ.Манай томчуул тийм газар хаана байдагийг бараг мэдэхгүй дээ

Очирпүрэв
   /
2 сарын 8. 21:28

eti yyubbn

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47