Умард Солонгос Япон тэнгис рүү далавчит пуужингууд харважээ
2 сарын 14. 12:440

Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү хэд хэдэн далавчит пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ. Он гарснаас хойш Умардынхан тав дахь удаагаа далавчит пуужин харвасан нь энэ юм.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдсэнээр, пуужингуудыг өглөөний 9 цагийн үед зүүн нутгийн Вонсан боомт хотоос зүүн хойд зүгт харвасан байна.

Умард Солонгосын тал нэгдүгээр сарын сүүлчээс хойш хэд хэд удаа далавчит пуужин харвах туршилт хийсэн юм. Энэ сарын эхээр явуулсан туршилтын дараа Пёньяны төрийн мэдлийн хэвлэлүүд Шар тэнгист “хэт том цэнэгт хошуу” бүхий далавчит пуужин, мөн зенитийн шинэ пуужин туршсан тухай мэдээлж байв.

Сүүлд явуулсан туршилтуудын үеэр шинэ “Пулхвасал-3-31” стратегийн далавчит пуужин, мөн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах “Хвасал-2” далавчит пуужинг туршсан байна. Далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлэн сөнөөхөд хүндрэлтэй байдаг.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03