"Бүс нутгийнхны уур хилэнг хүргэхгүй байхыг" АНУ, Их Британид уриалав
2 сарын 6. 12:060

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа явуулж буй АНУ, Их Британид хандан "бүс нутгийнхны уур хилэнг өөрсөд дээрээ татаж хуралдуулахгүй байхыг" уриаллаа.

Тэрбээр өөрийн X (хуучнаар Twitter) хуудсандаа "Йеменд явуулж АНУ, Их Британийн агаарын довтолгоо, түүнчлэн Ирак, Сири дэх АНУ-ын түрэмгийллийг бид эрс буруушааж байна. Бүс нутгийнхны уур хилэнг бүү хүргэ" гэж бичжээ. Түүнчлэн Иран улс "Ирак, Сири, Йемен, Палестины (Газын зурвас, Иордан голын Баруун эрэг) аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдал гэж үздэг" гэдгийг нэмж дурдсан байна.

Ираны ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Нассер Канани Чафи өчигдөр мэдэгдэхдээ, АНУ, Их Британи улсууд Йемений босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөний (хутиуудын) байрлалуудад цохилт өгсөөр байгаа нь дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлж байна гэжээ. Тэрбээр мөн Ирак, Сирид өгсөн АНУ-ын цохилтыг "стратегийн алдаа" гэж тодорхойлсон байна.

Газын зурваст мөргөлдөөн хурцадсаны дараа “Ансар Аллах” хөдөлгөөнийнхөн тус зурваст явуулж буй цэргийн ажиллагааг зогсоох хүртэл Израилын нутагт цохилт өгч, тус улстай холбоотой хөлөг онгоцуудыг Улаан тэнгис ба Баб-эль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Хутичууд өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс хойш Улаан тэнгис, Адены булангаар дамжин өнгөрч буй олон арван хөлөг онгоц руу халдсан байна.

Мөн Ирак, Сири дэх Америкийн цэргийн баазууд руу эдгээр улс дахь шиитүүдийн зэвсэгт бүлэглэлүүд халдлага үйлдэж эхэлсэн юм.

Өчигдөр АНУ-ын Төв командлал (CENTCOM) Йеменд дахин цуврал цохилт өгч, “Ансар Аллах” хөдөлгөөний хути босогчдын таван далавчит пуужинг сөнөөснөө мэдэгджээ. Мөн бямба гарагт хутичуудын эзэмшлийн 36 объектод цохилт өгсөн байна.

Хоёрдугаар сарын 3-нд шилжих шөнө Ирак, Сирийн хилийн бүс нутаг дахь Ираны Зэвсэг хүчний элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалах корпус болон түүнтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүдийн 85 гаруй байгууламжид цохилт өгсөн тухай CENTCOM мөн мэдээллээ. Уг ажиллагааг Сири-Иорданы хилийн бүсэд байрлах барууны эвслийн цэргийн бааз руу халдсаны хариуд явуулжээ. Халдлагын улмаас Америкийн 3 цэрэг амь үрэгдэж, 40 хүнийг шархадсан бөгөөд үүнд Техранаас дэмжлэг авдаг шиитүүдийн зэвсэгт бүлэглэлүүд холбоотой гэж АНУ, НАТО үзэж байгаа юм.


Эх сурвалж: MNA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18