“Nova-C” буугч модулийг Сар луу хөөргөлөө
2 сарын 16. 11:130

Америкийн “SpaceX” компани “Intuitive Machines” компанид үйлдвэрлэсэн “Nova-C” буугч төхөөрөмж болон бусад ачааг Сар луу хүргэхээр “Falcon-9” пуужинг хөөргөлөө.

Пуужинг орон нутгийн цагаар 01:05 цагт Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөргөжээ. Буугч модулийг хоёрдугаар сарын 22-нд Саран дээр газардуулахаар төлөвлөсөн байна. 1.9 тонн орчим жинтэй уг модуль газардахаасаа нэг өдрийн өмнө Сарны тойрог замд орох юм.

Хөөргөх ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний лхагва гарагт явуулахаар төлөвлөж байсан боловч шингэн түлшинд ашигладаг метан хий шаардлагатай температурт хүрээгүй тул хойшлуулжээ.

Хөөргөлтийн зардлын ихэнхийг НАСА агентлаг гаргаж байгаа юм. Тус агентлаг сарны гадаргуу орчмын цэнэгтэй бөөмсөөс дохионд үзүүлэх нөлөөг судлах зориулалтай лидар болон нам давтамжийн радио долгионыг хүлээн авагч зэрэг хэд хэдэн багаж хэрэгслийг “Nova-C”-д зориулж нийлүүлжээ. Үүнээс гадна, уг төхөөрөмжийг Эмбри-Риддлийн нисэхийн их сургуулийн оюутнуудын бүтээсэн камераар тоноглосон байна.

Он гарснаас хойш НАСА Сар луу хоёр дахь удаагаа буугч аппарат хөөргөсөн нь энэ юм. Нэгдүгээр сарын 8-нд Америкийн “United Launch Alliance” компани Канаверал (Флорида) хошуун дахь сансрын хөлгийн буудлаас “Peregrine” буугч модулийг “Vulcan” зөөгч пуужингаар Сар луу хөөргөсөн билээ. Гэвч зөөгч пуужингаас салснаас хэдхэн цагийн дараа модулийн хөдөлгүүрт эвдрэл гарч, түлш алдагдсаны улмаас Саран дээр газардах боломжгүй болж, улмаар 10 хоногийн дараа уг аппарат дэлхийн агаар мандлын нягт давхаргад орж шатсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35