ОХУ: Сарны өмнөд туйлыг судлах зорилгоор хөөргөсөн “Луна 25” станц сүйрчээ
2023, 8 сарын 22. 4:542

Сарны өмнөд туйлыг судлах зорилгоор ОХУ-ын хөөргөсөн "Луна-25" нисгэгчгүй станц сарны гадаргуу дээр сүйрсэн тухай Оросын Холбооны Сансар судлалын агентлаг буюу Роскосмос орон нутгийн цагаар 20-ны өдөр мэдэгдэв.

"Луна-25" станц нь сарны тойрог замаас гарч, сарны гадаргуу дээр сүйрсэн хэмээн Роскосмос агентлагийн зүгээс тайлбарласан хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн агентлагууд онцолсон байна.

"Үйл ажиллагааны явцад станцад хэвийн бус байдал үүсч, заасан параметрийн дагуу маневр хийх боломжгүй болсон" гэж Роскосмос мэдэгдэлдээ тайлбарлав. Оросын эрх баригчдын зүгээс тус станцын ослын шалтгааныг судлах тусгай хороо байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ сарын 11-ний өглөө Алс Дорнодын Амурын Восточный сансрын баазаас хөөргөсөн тус станц нь 21-ний өдөр сарны өмнөд туйлын гадаргуу дээрх Богуслаускийн тогооны хойд талд газардах төлөвлөгөөтэй байсан бөгөөд улмаар сарны дотоод бүтцийг судлах болон усны нөөц байгаа эсэхийг нээн илрүүлэх зэрэг даалгаврыг нэг жилийн хугацаанд гүйцэтгэх байсан юм.

Ингэснээр ОХУ нь хуучин ЗХУ-ын үе буюу 1976 оноос хойш сүүлийн 47 жилийн хугацаанд анх удаа сарыг судлах оролдлого хийсэн нь энэ байв.

Түүнчлэн өнгөрсөн сарын 14-ний өдөр Энэтхэгийн хөөргөсөн сарыг судлах “Чандраян 3" станц энэ сарын 23-ны өдөр сарны өмнөд туйлд газардах оролдлого хийхээр төлөвлөж байгаа билээ. Хэрэв тус станц амжилттай газардвал хүн төрөлхтөнийг сарны өмнөд туйлд хүрэхэд нэгэн томоохон алхам болох юм.

Сарны өмнөд туйл нь хүн төрөлхтний сансар огторгуйн гүн рүү тэмүүлэх гүүрэн гарц болох боломж гэдгээрээ томоохон гүрнүүдийн анхаарлыг ихээхэн татах болоод байна. Учир нь хиймэл дагуулаас авсан зурган дээр сарны өмнөд туйлд томоохон хэмжээтэй мөс байгаа нь ажиглагдсан юм. Хэрэв ус байгаа нь илэрвэл ундны ус болон хүчилтөрөгч, пуужингийн түлш болгон ашиглаж болох устөрөгчийг гаргах боломж бүрдэнэ.

АНУ, БНХАУ ч ойрын хугацаанд сарны өмнөд туйлыг судлахаар төлөвлөж байгаа аж. Тодруулбал Хятад улс 2024 онд сарны өмнөд туйлыг судлах "Чанъэ 6, 7” станцыг хөөргөхөөр шийдсэн бол АНУ 2025 онд сарыг судлах хүнтэй "Артемис" төслийг хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
1
1
3
4
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Ezen chine bn
202.55.188.106
   /
2023, 8 сарын 24. 0:22

Naad delhiidee sudalgaanii ajil duustal amidarch bai bitgii savsagnaj ireed bai gulugnuudee irsen bolgoniig chine bid ustgana!

Зочин
202.126.89.91
   /
2023, 8 сарын 23. 14:10

Америкийх хөдлөөд сүйрсэн .

Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
122024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
627064